Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын энгэрт Улаанбаатар хотын харьяат иргэн 30 настай эмэгтэй Г энэ сарын 10-нд осгож үхсэн хэрэг гарчээ. Тодруулбал Г нь сумын төвөөс 2 км-т байрлах тус ууланд зураг авах гэж яваад сураггүй алга болжээ. Түүнийг уул руу явсанаас хойш есөн цагийн дараа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 30 настай Г гэх эмэгтэй уул руу яваад ор сураггүй боллоо гэсэн дуудлага иржээ. Ингээд Онцгой байдлын газрын албан хаагчид долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэх газраас осгож үхсэн байдалтайгаар түүний цогцсыг олсон байна. Одоогоор энэ хэргийг цагдаагын газар шилжүүлээд байгаа юм.
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 5 )
ul tanih tsogtsos gej bas bichne...haashaa yum be, tanil tsogtsos bh yostoi yu?
bichne ch gej tamlah yum doooo yu ch surch bsiin bol
Осгож үхсэн байдалтай гэснийг юү гэж ойлгохов тэнэг сэтгүүлчээ явж байгаа байдалтай тоглож бгаа байдалтай унтаж бгаа байдалтай гэж хэлмээр
Erguu setguulchdee ydaj osgoj nas barsan bna geed bichij boloxgui yu ymar amitan uxchixsen bgaa bish xun nas barchixaad bna ymar erguu yumnuud ni setguulch boldog yum boloo