2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг 50 минутын орчим СБД-н 18-р хороо Бэлхийн - тоотод оршин суух иргэн Г - н зуны байшин болон өвлийн сууцанд цахилгаан халаагуураас үүдэлтэй гал гарсан бөгөөд галын тархац хурдтай тархажээ.
Энэ үед ажлаа тараад явж байсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, ахлах дэслэгч Х.Ариунбат нар шуурхай арга хэмжээ аван хаалгыг нь эвдэн орж 3 иргэний амь насыг галын аюулаас аварсан байна.
Тухайн хашаа болон өвлийн сууцны хаалга нь дотроосоо түгжээтэй байсан ба хаалгыг эвдэн орж, дотогш нэвтрэхэд иргэн Г, түүний дүү О , охин Л нар нь үүдний хэсэгт гал гарсныг мэдээгүй угаартсан байдалтай унтаж байсныг сэрээн гадагш гаргаж, галын тархалтыг намдаах үүднээс савтай ус болон хашаанаас цас авч цацан галын тархалтыг намдааж ЦЕГ-н Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд яаралтай дуудлага өгсөн байна.
Одоогоор 3 иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд эрдэнэт хүний амь насыг аварч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж галын аюулаас иргэдийн амь насыг аварсан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, ахлах дэслэгч Х.Ариунбат нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.
ЦАХЭАХХолбоо

Сэтгэгдэл ( 1 )
Saihan medee baina.Erdenet hynii ami nasiig avarsan 2 zaluudaa bayarlaj talarhaj baina.Ta buhend az jargal eryyl enhiig hysie ee