Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ОДОО ОГЦОРМООР ЮМ ДАА ӨӨР ОЛИГТОЙХОН ЮМ ОЛООД САЙДААР ТАВЬЖ ЧАДДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨ НЬ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ХЭЛ АМТАЙ ХИЙСЭН БОЛООД ХЭДЭН ХҮН ҮХЭЭД ДУУССАН ОДОО БОЛИМООР ЮМ.
За энэ нөхөр монголд ямар хор хүргэхээр явьж байгаа болдоо. харж л байяа.