Солонгост ажиллаж, амьдардаг нэгэн монгол залуугийн захиаг бүрэн эхээр нь хүргэе.
Түм түжигнэж, бум бужигнасан солонгост амьдрал үргэлжилсээр... Нэг хэсэг амьдралаа сайжруулах гэж Эрээн рүү наймаанд явдаг байсан монголчууд Солонгосыг зорьсоор нэлээд уджээ.
Нэг сарын цалин нь монголын 4-5 сарын цалинтай тэнцэж байхад өөр яалтай ч билээ.
Эмч, цагдаа, прокурор, багш гээд мундаг мэргэжилтэй хүмүүс шал арчиж, айл нүүлгэж, юм зөөнө. Таны Монголд хэн байсан чинь ямар ч хамаагүй. Мэргэжлээрээ ажиллаж, оффист л ажил хийхгүй бол өөр хүмүүст та хэн байсан чинь нээх онц биш.
Ёстой л амьдралын хууль үйлчилнэ дээ.
Хөдөлмөрлөвөл сайхан амьдрана, зүтгэвэл амжилтанд хүрнэ, хулгай хийвэл шоронд орно гээд л. Харин манайд? Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд өрнөөс өрний хооронд яваа олон хүмүүс бий. Сайхан амьдарч байгаа нь бас нэлээд байлгүй яахав. Гэхдээ солонгост ажилгүй байх үе нэлээд байдэг гэдгийг сайн сана. Өдөр болгон ажил гарч ирээд, өдөр болгон ажил хийгээд мөнгө олоод байна гэдэг бас л худлаа шүү. Ажилгүй зогсох үе бишгүй бий.
Сайн ажиллаж, танилтай байж, хүмүүсийн итгэлийг дааж байж ажилтай байна уу гэхээс зүгээр сууж байгаад ажил олоод, ажилтай байна гэж юу байхав.
Энд байдаг хүмүүст цаг хугацаа хамгийн маш үнэтэй. Нэг өдөр, нэг цаг гээд маш хурдан өнгөрнө. Ажилгүй өдөр сайхан амарсан ч таны төлөх мөнгө урсаад л байна. Байр тог ус хоол хүнс гээд л... Монголын хэдэн сарын цалинг нэг сард олдог гэхээр нээх их мөнгө олдог юм шиг санагдаж байгаа биз? Тэгтэл цаана нь ямар их мөнгө хэрэглээнд үрэгддэгийг тооцоод үзээрэй.
Байрны мөнгө нь л гэхэд монголоор 600.000 төгрөгөөс дээшээ.... дээрээс нь газ, тог, ус, хоол хүнс... гээд хэрэглээнд ихэнх нь урсаж өгдөг юм шүү дээ.
Солонгост байгаа нэгэн чинь хахаж цадсан баян биш гэдгийг сайн ойлгоорой. Танд явуулсан таван төгрөгийг хайртай хүнийхээ хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгө гэдгийг цаг ямагт санаж яваарай!
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )
Төр үнэхээр муу бна хувийн хэвшлээ дээрэмддэг боллоо. Тусалдаггүй юм гэхэд гай болмооргүй бна гишүүдийг бодит салбарт ажил хийсэн туршлагатай хүмүүсээс сонгомоор бна. Одоогийн залуу гишшүд гээхэд хэзээч бодит салбарт ажиллаагүй ядаж оюутны холбооносоо хулгай хийгээд сурсан эсвэл хулгайч ах улс төрчдийн гар хөлүүд яаж коммунист маягаар дөвчигнөхийг харлаа
Zob zob solongsd baigaa 50000 hun ajillaj mongo olood mongold baigaa 250000 huniig tejeedeg Ium shuu solongosiig eroosoo Muu helj bolohgui olon hund amdrald hereg bolson doo
Tiim shuu solongost bgaa geheer mungutei gj bddog ene amidar ch bgaa humuusiin yaj mungu oldogiig meddegui zugeer l mungu deerees ni buugaad irdeg sanadag
яагаад цөөхөн монголчуудаа ядууралд оруулаад байна гэвэл гадагш гаргах гэсэн санаа тэр хэмжээгээр хархнууд орж ирнэ ийм л бодлого явагдаж байна
Монголууд бугд солонгос яв оронд дундадчууд ирьяа
Yag unen shuu