Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус чуулганыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэх нөхцөлд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлогыг баримтлана" гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт цагаан сараас өмнө зорилтот бүлгийн ахмад настнуудад тэтгэврийн мөнгийг нь олгох чиглэл өгөв. Ингэхдээ зээлээр биш урьдчилгаа хэлбэрээр хүүгүй олгохыг үүрэгдсэн юм.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр энэ талаар "Засгийн газраас Ахмад настны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Хуулийн хүрээнд 65-69 настанд 50, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээс настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд хоёр удаа олгоно. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож буурууллаа. Мөн ахмад настнууд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох тогтолцоог бүрдүүлж, одоогоор 12,8 мянган ахмад настан тэтгэвэр авах банкаа сонгоод байгаа. Ирэх сарын 1-нээс эхлэн ахмадууд тэтгэврээ урьдчилж, хүүгүй авдаг шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ" гэдгийг мэдэгдлээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 11 )
Тэд зээл аваад цагаан сар хийдэг.эсвэл хүүхдүүддээ л өгчихдөг шүү дээ . Тэгэхээр зээлийн хүүг нь бас л төр даах нэрийн дор бидний халаас руу гараа шургуулж тэмтчэрэх гэж байна уу ?
Мөнгөний ханшны уналтаас болоод авч байгаа тэтгэвэр нь худалдан авах чадваргүй байна шүү дээ. Мөнгөний уналтыг дагаад тэтгэвэр нь нэмэгдэж байх ёстой л юм даа.Үүнийг мэдсээр байгаад хэлэхгүй л байна.Ард түмнийг тэнэг гэж ойлгож байна.
hvvg ni buuruulj chadaagvi bj bas yun uridichilj hvvgvi awah wee vlger yarihaa bolio setgvvlchid helsnig ni bichij bhaar hvv buugaagvi bna 6 saraar l awbal buuna gesen tegchiheed jilin hvv buulaa ged hudlaa yariad bgag ni asuugaach
ahmaduud teneg bish shvv nomtoibayar hudlaa yarihaa boliwol yasin tetgewrin zeelin hvv 15 boloogvi odoo 6 sarin tetgewrin zeel awdag ahmad bgvi dood tal ni 18 sar bga awch bolohgvi hayj bolohgvi teneg yum hiched televiz saitudar hudlaa medee taragaad bhaa bolioch hvv buugaagvi sh dee
Bitgii tegej ydarsan ard tumneere togloj bai saidaa tetgebriin zeel 15 hubi bolson geedl baisan yag ochood 24 saraar abah bolohd 18 hubiar huug tootsoj bnlee 6 saraarl zeel abhad naad yraad bgaa 15 hubidan hamragdah um bnlaa unuudur tetgebriin zeel 6saraar abch bgaa hun her olon boldoo ihenh ahmaduud n 18 bolon24 saraar abch bgaa shuu dee bitgii ahmaduudaa huurch bai
Bitgii tegej ydarsan ard tumneere togloj bai saidaa tetgebriin zeel 15 hubi bolson geedl baisan yag ochood 24 saraar abah bolohd 18 hubiar huug tootsoj bnlee 6 saraarl zeel abhad naad yraad bgaa 15 hubidan hamragdah um bnlaa unuudur tetgebriin zeel 6saraar abch bgaa hun her olon boldoo ihenh ahmaduud n 18 bolon24 saraar abch bgaa shuu dee bitgii ahmaduudaa huurch bai
ugui bailgui dee bank yu gej huugui zeel uguh ve dee. 1-2 sariin tetgeveriig ugch magadgui yum. Muu yum bolbol orshuulgiin tetgemjeeree tuluh yum daa huurhii.
Иөгөгүй болохоо байлаа гээд гоншигноод байсан хаанаас мөнгө гараад ирвээ.Тэрбумтан Номтойбаяраас уу
Ахмад настан тэтэгэврийн биднийг сайхан хошигруулаж байна даа.Араа мэдэж байгаа биз дээ.
Ur huuhdeer ny zeel avahad batlan daalt garguulj nas barchihbal orshuulgiin tetgemjiig ny baritsaand avdag bankuud baidag, zugeer zeeliin hemjeegeer ny ami nasiig ny daatgaad zeelee egchih, nas barval daatgal ny telchihne, gehdee zevkhen genetiin osloos gesen daatgal hiigeed baigaag boliulaad am nasiig ny avsan zeeliin hemjeegeer ny uneleed daatgaliin huraamjiig ny zeelees ny suutgaj zeelee egchih Iim daatgald hamragdval evchnii ulmaas bolon genetiin osloor nas barval amar baikh bolob uu, chamaig uhvel hen Bankind teleh yum geed davshlaad baidag, Bankuus tegeh hereggui bolno
Ene vne ymuu yaj bankaa solih ym be