Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба 2015 оны 11-р сарын 4-нд ажлын байран дээрээ авлига авч байхдаа АТГ-т баригдаж, үүнийгээ намын даргадаа санхүүжилт олж өгөх гэж байсан хэмээн тайлбарласан.
Г.Шийлэгдамбын 500 сая төгрөгийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэд хэдэн удаа прокурорын шатанд шилжүүлж байсан ч хяналтын шатны прокуророос мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэх шалтгаанаар хавтаст хэргийг буцаасан байдаг. Тиймээс үргэлжлүүлэн шалгалт явуулж, дараа нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй нэгтгэжээ. Хуулийн байгууллагын эх сурвалжийн мэдээллэж буйгаар, 500 сая төгрөгийн хэрэгт Н.Энхбаяр болон Г.Шийлэгдамба нар хоёул хариуцлага хүлээх нь тодорхой хэмээсэн ч одоо болтол шийдэгдээгүй байгаа юм.
Намын гишүүдийн хэрэг нэгтгэгдсэний гол шалтгаан нь Г.Шийлэгдамбын бичиж байсан захидлаас үүдэлтэй гэх.
Тэрбээр захидалдаа “Миний бие өмнө нь олон нийтэд хүрсэн ташаа мэдээлэлтэй холбогдуулан доорхи бодит үнэнийг хүргэж байна. Чухам бодит байдал дээр юу болсон тухай дурьдвал холбогдох мөнгийг авсан шалтгаан нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, нөлөө үзүүлэх замаар тодорхой компани, аж ахуйн нэгжтэй хийсэн тохиролцооны үүднээс авилгалын сэдлээр хийгдсэн үйлдэл биш юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно.
Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч авсан мөнгөний 50,000 ам.долларыг 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120.000 ам.долларыг намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсч байна” хэмээсэн байдаг.
МАХН-ын санхүүжилттэй холбоотой шуугиан дэгдээсэн уг хэрэгт, тус намын хэд хэдэн албан тушаалтанг шалгаж эхэлсний нэг нь МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар бөгөөд түүнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж хорьжээ.
Гэвч мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт П.Цогтбаатар хамааралгүй болох нь тогтоогдож, намын дарга Н.Энхбаяр холбоотой байж болзошгүй сэжүүр гарсан байна.
Ажлынхаа өрөөнд авлига авсан тус хэрэг шийдэгдэж амжаагүй байхад дахин нэг төрийн дээд албан хаагч ажлын өрөөндөө авлига авч байгаад баригджээ. Тодруулбал, БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба нарыг ажлын өрөөндөө авлига авсан хэргээр энэ сарын 8-нд баривчилсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, авлига авсан гэх Д.Даваасамбыг Говь-Алтай аймагт томилолтоор явж ирсний маргааш буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийн орой түүний ажлын өрөөнд Авлигатай тэмцэх газраас гэнэтийн шалгалт хийжээ. Улмаар БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүчинжав болон мэргэжилтэн С.Баярхүү нарыг баривчилж явсан аж.
Эх сурвалжууд Д.Даваасамба нарыг 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгөхөөр тохиролцож 200 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл өгч байгаа юм. Д.Даваасамба нь БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын даргаар ажилладаг өмнө нь БОАЖЯ-ны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Өнгөрсөн жил хуш модны самар их хэмжээгээр ургаж, иргэд түүнийг нь түүж, аж ахуйн нэгж компаниудад зарсан байдаг. Тиймээс хуш модны самар цөөн хэдэн компанид их хэмжээгээр хадгалагдаж, бүгд хилээр гаргах зөвшөөрөл хүлээж байгаа юм. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран хууль бусаар хуш модны самар хилээр гаргах гэж байгаа нэр бүхий компаниудыг шалгаж эхэлжээ.
“Оюу цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав, мэргэжилтэн С.Баярхүү нарын гурван хүнд авлига өгсөн хэрэгт шалгагдаж байна.
Одоогоор Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөгийн авлига өгсөн гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Харин газрын дарга П.Даваасамба "Оюу цагаан барс” компанийн 600 тонн самрыг хилээр гаргах зөвшөөрөл олгоод 150 сая төгрөг авсан хэрэгт шалгагдаж байгаа аж. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга гэсэн албан тушаалыг аваад ердөө таван сар болж буй Д.Даваасамба бусад ажилчдын хамт ийн АТГ-т баригдлаа. Түүнийг шонхор шувууны хэргээр олон нийт нэгэнт мэдэх болжээ.
Мөн түүнтэй холбоотой зарим нэг хэргүүдийг судалж үзэхэд,
Улмаар угалзын ан хийгээд буцсан.
Үүний дагуу есдүгээр сарын 18-нд “Лүүк монголиа” ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрхи нэр бүхий компанийн захирал Баттулга гэгч дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан.
Нийтдээ таван угалз хууль бусаар агнасан хэмээн Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл мэдэгдэж, Д.Даваасамба болон “Монгол сафари” ХХК-ийн захирал Буяндэлгэр, “Лүүк Монголия” ХХК-ийн захирал Баттулга нарыг шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн. Гэвч АТГ-ынхан Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлийн хүсэлтийг хүлээн авч, шалгаж үзээд нотлогдохгүй байна гэсэн хариуг саяхан өгсөн байдаг.
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нарын хэрэг шийдэгдээгүйн улмаас иргэд ч энэхүү авлигын хэргийг замхраад өнгөрөхвий хэмээн санаа зовниж буй. Учир нь авлигачид хэзээний л ямар нэг шалтгаанаар өөрсдийгөө өмгөөлж, хэргээс мултрах магадлал манай улсад хамгийн өндөр байдаг. Тиймээс АТГ-ын шийдвэрийг чих тавин хүлээж сууна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 14 )
dornodoos derevger jirevger huraasan asuudliig ni shalgah heregtei
оюунхоролын канон учир м.энхболд руу гүй,тэгээд атг-д авилага өгнө гээд болно.
олон авилгач болон мэдээллийн давуу байдлаа ашиглан хамтран мөнгө хийдэг хэсэг бүлэг нөхдийг эр зоригтой сөрөн зогссоноороо Даваасамба АТГ-д дуудагдсан байх. залуу хүн болохоороо заваан бүлэглэлийн эсрэг айхгүй зогсож байгаа цөөн хүний нэг дээ
Шоронд орхоо шахлаа. Авилга аваад хахаха. Авлига өгөөд хэргээсээ мултарсаан хэхэхэ
Цөөхөн монголчууд бид бие биенээ ингэж хэмлэх хэнд ашигтай вэ.......................
MANgaruudiin sanhuujilt l yavaad bna.tegesgeed syllagdah baihoo.harin orond ni SAIN ajilaa hiideg tseverlegee SAIN hiideg yl mer uldeedeggui tiim huniig tomlih baihdaa
Хэргээс мултарнаа гэдэг нь шүүгч,прокуроруудад хангалттай авлига өгдөгийн тод жишээ
medehgui yum oroondoo avilga avdag tiim teneg ene orchlond bh uu oor l yum yavaad bh shig bna daa sain bod
Zarim neg huniig helmegduuleed bga yum bishu heregee dood humuusdee tohood gardag zurshiltai shu de
Мал эмнэлгийн газрын дарга П.Ганхуяг гэгч яаманд ажиллаж байхдаа авилга авсан нь нотлогдоод байгаа табаки мэдээлж л байсан. Ардын нам ялсны дараа Агентлагийн дарга болж дэвшээд даам гарсан. М.Энхболдын гарын этгээд хэргээс мултарч байгааг еронхийлогч Элбэгдорж анхааралдаа аваач
одоо чинь ардын засаг төр барьж бйагаа тул мултарна аа, харж байгаараа
MULTRAAD SURTSAN GAR GEJIINSHDEE MULTRAAD GARAAD IREH BHAA
Дандаа менделнуудийг