Солонгос руу зорчих зорчигчдын анхааралд:
Сүүлийн 2 жилийн хугацаанд дөрвөн удаа Солонгос улс руу зорчсон бол виз мэдүүлэхгүйгээр 30 хоног зорчих эрхтэй болдог байсныг өөрчилж 2017 оны 3 сарын 1-ны өдрөөс элчингээс таван жилийн хүчинтэй дардас наалгаж байж зорчих болжээ.
3 сараас БНСУ руу зорчихоор төлөвлөсөн бол энэ сардаа багтаан тус улсын элчин сайдын яаманд хандана уу.
Журамд өөрчлөгдсөн заалт:
С-3-1 статус визний ангилалаар Солонгосын хилээр нэвтрэгч гадаад иргэд нь оршин суугаа газрын элчин сайдын яамнаасаа таван жилийн дардасыг даруулсан байх шаардлагатай.
Визний төрөл :С-3-1 статус визний ангилалаар 30 хоног
- Бүртгэлийн хураамжгүй
- Гадаад паспортыг шалгаж үзсэний үндсэн дээр дардас тамгыг тэмдэглэх
- Сүүлийн 3 жилийн дотор хуулийн хугацааны оршин суух хугацаагаа хэтрүүлээгүй
- Гэмт хэргийн зөрчилгүй
- 5 сая воноос дээш торгууль төлж байгаагүй хүн хамрагдана
- Сүүлийн 2 жилийн туршид 4 өөс дээш дунджаар 10 удаа хилээр нэвтэрсэн хил нэвтрэгчид.

Сэтгэгдэл ( 4 )
30 хоногоор л явдаг болцынму
Үйлдвэрлэгч ороны илүүдэл бараагаа борлуулах наймаачдад зориулсан бодлого бололтой юм.
Solongosd irtsen bga olon udaa yavsan hun bol end mongoliinho elchin deer dardas daruulahiim boluu
Таалагдаж байна анх удаагаа явж эхлэх хүмүүст хамаарна биздээ