Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын залуу арслан Э.Оюунболд нутгийн дүү “Аварга” лицей сургуульд суралцаж буй н.Түвшинтөрд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. “Аварга” лицей сургуулийн англи хэлний багш н.Бат-Амгалан МУ-ын арслан Э.Оюунболдод хандаж “Танай нутгийн ирээдүйд бөхийн зүлэг ногоон дэвжээнд нутгийнхаа нэрийг гаргах авьяаслаг энэ хүү ар гэрийн амьдрал тааруу учир бэлтгэл сургуулилтад нөлөөлж байна. Иймд та дэмжиж боломжоороо дэмжиж тусална уу” гэсэн үндсэн дээр тэрээр өргөө цагаан гэрийг сүндэрлүүлэн өгч тоононд нь алд цэнхэр хадаг уяж “Би “Аварга” лицей сургуулиас дээд сургууль руу шилжин бөхийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Ийм сайхан хамт олон, багш нарын дунд байсандаа өнөөдрийн энэ амжилтанд хүрч яваа. Миний үргэлжлэлийг дүү нар маань авч явах ёстой. Ялангуяа нутгийн маань энэ хүү дааж явбал сайхан гэсэн үүднээс дүүдээ тусалж ирээдүйд нь амжилт хүсэж байна” хэмээн хэллээ.

Харин хүсэлт хүргэсэн н.Бат-Амгалан “Ангийнхаа хүүхдүүдээс амьдралын бололцоо тааруу гэдэг үүднээс сонгосон. Олон хүнд дээрх саналаа хэлсэн болов ч аль нь ч тоосонгүй. Харин Улсын арслан Э.Оюунболдод хэлэхэд таатай хүлээн авч ийнхүү тусаллаа” хэмээлээ. Нутгийн хүү н.Бат-Амгалан залуу арслан Э.Оюунболдын итгэлийг дааж ирээдүйд мундаг бөх болох өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 2 )
ene heden baavartai bukhchuudiig bugdiin turuus tsalin abj baigaag ni boliulah ymsaan hyamraltai baihad yamar ch nemergui nuhduud buun sul tsalin end tendees abaad turd garztai