Японд хамгийн томд тооцогддог гэмт хэргийн бүлэглэл “Ямагучи гуми”-гээс 9000 орчим гишүүд нь гарч явжээ. Тэдгээр гишүүдийн 3000 нь “Кобе Ямагучи гуми” хэмээх бүлэглэл байгуулсан байна. Шинэ байгуулагдсан бүлэглэл өдгөө 6000 гишүүнтэй болж улсдаа гуравдугаарт орох хэмжээний нөлөөтэй болон талаар “NHK” телевиз мэдээллээ.
“Ямагучи гуми” нь 23 мянган гишүүнтэй байсан ч сүүлийн үед хуулийн байгууллагын хавчлага эрс нэмэгдсэн учраас ийнхүү хоёр салах болсон юм байна. “Ямагучи гуми” нь 1915 онд Кобе мужид байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Японы 47 мужид нь 1100 гаруй салбар бүлэглэлээ байгуулах хүртлээ томорчээ. Якуза нь хар тамхи, зэвсгийн наймаа гэх мэт хууль бус үйлдлээс гадна хөрөнгө оруулалт, барилга угсралт гэх мэт салбарт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах нь олон гэнэ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )
ajil khiideggui khuntei naad saitaa bolicikhooc, neg medeeg bainga davtana bid mal bish shuu
2 жилийн өмнөх мэдээ шүү дээ.
манай улсад манан гэдэг мафи бий хэзээ хуваагдаж, өтөж, үхэж далд орох бол тэр цагыг наашлуулах хэрэгтэй