ХЯТАДУУД нүүдэлчдийн соёлыг үгүй хийх нь

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 10

Өвөрмонголын Халиут тосгоны малчид орон нутгийн захиргааныхаа өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулаад амжилт олоогүй. Тэд Орон нутгийг засаглаж буй төрийн түшмэдүүд бэлчээр нутгийг дураараа захиран зарцуулж, малчдад мэдэгдэхгүйгээр бусдад худалдаж байгаа, уул уурхайн том оврын машин байгаль орчинг ноцтойгоор сүйтгэж байгаа зэрэг явдлыг эсэргүүцэн жагсчээ.  

Орон нутгийн эрх баригч төрийн түшмэдүүд сүүлийн жил хүрэхгүй хугацаанд бэлчээрийн үлэмж газрыг зарж борлуулснаас болж 1000 гаруй малчин өрх амьдрах боломжгүй болжээ. Хууль журмандаа малчин өрхөд нөхөн төлбөр олгохоор заасан ч өгөхгүй нь их гэнэ. Малчид доод шатны түшмэдүүдийн энэ үйлдлийг Бээжинд мэдэгдэж, нэг бус удаа захидал илгээж, өргөдөл хүсэлт гаргасан ч тусыг эс олдог гэнэ.  

Бээжингийн эрх баригчид  мал аж ахуй голлосон бүс нутагт хөрөнгө оруулагчдад эдлүүлэх татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгож байх журмуудыг баталж гаргасан байдаг. Хөнгөлөлттэй нөхцөлүүд нь бэлчээрийн мал аж ахуй голлосон нутгуудад орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хийгдсэн юм байна. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйд орж ирэх хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж иржээ. . Малчдын амьдралд энэ байдал хүндээр тусч байгаа мэдсээр байгаа атлаа "Эдийн засгийн өсөлт" гэсэн уриалгыг гол болгож, суртал ухуулга хийж байгааг малчин өрхүүд эсэргүүцэж байна.  

“БНХАУ-ын Засгийн газар Өвөрмонголд олон уурхай барьсан ч хатуу хучилттай зам тавилгүй бэлчээрийг талхалсаар ирсэн. Энэ бол нэг л өдөр үүссэн асуудал биш, малчид олон жил тэвчиж байгаад нэг өдөр тэсэрсэн хэрэг. Тиймээс том оврын машинаар нүүрс тээвэрлэж байгаа асуудал шийдэгдэхээс нааш эсэргүүцэл дахин дахин гарсаар байх болно" гэж жагсаалд оролцогч малчин эр Нью Йоркод төвтэй "Өвөрмонголчуудын эрхийг хамгаалах байгууллага"-д мэдээлжээ.

Өвөр Монголд байгаль орчин хамгаалах асуудал орхигдож, онгон байгаль сүйрч байна. Уул уурхайн олборлолт явагдаж байгаа газруудад эвдрэл сүйрэл хамгийн их байна. Өвөр Монголд одоогийн байдлаар 23 сая хүн оршин сууж байгаа бөгөөд эдний 20 хувь нь нутгийн уугуул монголчууд байдаг. Тэд мал аж ахуй эрхлэн амьдардаг учир байгалийн энэ өөрчлөлт тэдэнд хамгийн их хохирлыг үзүүлж байгаа аж. Өвөр Монголд орчны доройтолд орж, ашиглах аргагүй болсон бэлчээрийн хэмжээ 60 сая гад хүрээд буй. Энэ бүх ажиллагаа Хятадын Коммунист намаас 2010 онд баталсан "12 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний дагуу явагдсан юм. Уг төлөвлөгөөнд "1157000 тариачин иргэнийг Өвөр Монголын нутагт суурьшуулж, тэдгээр иргэдэд малын бэлчээрийг тариалангийн газар болгохыг зөвшөөрнө" гэсэн утгатай заалт орсон бөгөөд Нью Йоркод төвтэй Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах төв энэхүү заалтыг НҮБ-аас гаргасан Үндсэн ард түмний эрхийн талаархи тунхаглал (UNDRIР)-д буй "Үндсэн ард түмнийг газар нутгаас нь хүчирхийллийн аливаа арга хэлбэрээр шахан зайлуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргаж байсан удаатай юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.62) 2025 оны 03 сарын 13

АР МОНГОЛДОО ХҮРЭЭД Л ИРЭЭЧ

1  |  0
Хожгор(112.72.11.117) 2025 оны 03 сарын 13

Болж өгвөл үндэстэн үндэстэнээрээ л оршин тогтнож байвал сайн сан .Энэ тал дээр НҮБ ямар нэг алхам хийж үндэстэнүүдийг нэгтгэх арга хэмжээ авдаггүй юм байхрдаа

1  |  0
Зочин(66.181.180.229) 2025 оны 03 сарын 13

Ард түмэн төрдөө хяналт тавьж байхгүй бол нэг мэдэхэд Хятадад дагаар орж бид ингээд жагсаал хийгээд хятадуудад дээрэлхүүлээд сууж байх вий дээ.

1  |  0
IRGEN(150.129.140.109) 2025 оны 03 сарын 13

Hyatad hund tiim setgel torohgui yagaad gevel Mongol ulsyn erhsheeld baisan uchraas ted obgod deedesee hundelj chadna. hARIN oROSUUD BOL UGUI YOM SHIG BAIGAA YOM DAA?

1  |  0
zochin....(203.91.115.46) 2025 оны 03 сарын 13

mongoldoo ar mongoldoo hureed ireee

1  |  0
H(150.129.142.18) 2025 оны 03 сарын 13

MONGOLCHUUDAD HURTEL ODOO IIMERHUU TULGALT TURIIN ZUGEES YAVDAG!!! TUMUR ZAM HURDNII ZAM BARIHAAS ILUU TAL BUSIIG NI SHOROON TAM BOLGOJ MAL HUNGUI AMIDRAH USGUI MODGUI BOLGOJ BGAA!!! HAMGIIN EMGENELTEI NI MAH ODOO ENE NAM HYATDIIN KOMMUNIST NAMAAS SHUUD DAALGAVAR AVDAG!!!

1  |  0
Top