1000 төгрөгийн оношилгоог 6000-аар хийдэг Д.Наранбаатарын бизнес

2017 оны 02 сарын 10

Д.Наранбаатар гэж нэгэн эрхэм байх. Олон нийт түүнийг “Оном” сангийн тэргүүн гэдгээр нь эчнээ танина. Бас “Элэг бүтэн Монгол” аяныг санаачлагч гэдгээр нь мэднэ. АНУ-д боловсрол эзэмшсэн хэмээдэг тэрбээр уг сангаа 2008 онд байгуулж, элэгний В, С вирусийн эсрэг тэмцлээ эхлүүлсэн гэж өөрийгөө тодотгодог. 2010-2012 онд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Сургалтын хөтөлбөрийн захирлаар ажилласан тэрбээр өдгөө сангаараа дамжуулан элэгний В, С вирустэй хүмүүст оношилгоо хийж буй. АН, МАН-ын сонгуулийн амлалтад “Элэг бүтэн Монгол”-ыг оруулж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан түүний хувьд 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусийг устгасан дэлхийн анхны улс болно хэмээн том амбийц тээж явдаг нэгэн. Эндээс Д.Наранбаатар нь монголчуудыг эрүүл элэгтэй болгохын тулд энэ салба­рынхнаас ч илүү идэвхийлэн зүтгэж байгаа мэт харагдаж болох. Гэвч тийм биш юм.

Саяхандаа, Засгийн газрын ээлжит хуралдаанаар элэгний С вирусийг эмчилдэг “Харвони” эмийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.  Ингэснээр АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий эмийн НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт олгохоор болсон юм.

Гэвч Засгийн газрын энэ шийдвэр олон нийт, нийгмийн сүлжээнд олон арван шүүмжлэл, маргааныг дагуулаад буй. Сонирхолтой нь, тэдгээрийн дундаас хамгийн бачуурсан, бачимдсан хүн нь “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар байв. Тэрбээр “Ё.Баатарбилэг гишүүн, А.Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүстээ өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ. Энэ эмийг уугаад элэгний вирусийн халдварын голомтыг устгачихаж байгаа бол яах вэ. Эд нар эрүүл мэндийн даатгалын санг дампууруулах зүйл хийж байна. “Оном” сангаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлаад МАН-ын Мөрийн хөтөлбөр, цаашлаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах хүртэл ажиллаж байхад бидэнтэй ярилцаж болно доо. Бид ширхэг ч эм зардаггүй. Ё.Баатарбилэг гишүүн улс төр судлаач мэргэжилтэй юм билээ. Харин А.Цогцэцэг гэдэг хүн Эрүүл мэндийн сайд юм бол үнэ төлбөргүй тараах энэ эмийг хаана хуваарилахаа шийдэх ёстой. Хамгийн шаардлагатай, эмээ авах боломжгүй эмзэг бүлгийн хүмүүст хуваарилах ёстой атал асуудалд жалга довны үзлээр хандаж байна. Энэ бол А.Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна” хэмээн эгдүүцэв. Хачирхалтай нь, АНУ-аас буцалтгүй тусламжаар өгч буй “Харвони” эмийг Д.Наранбаатарын яриад байгаа шиг зориуд нэг аймагт хуваарилаагүй аж.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Гилеад Сайнс” компанийнхантай өнгөрсөн жил холбоо тогтоон уулзаж, хүсэлт тавьсан юм билээ. Ингэхдээ эхний ээлжид зөвхөн Архангай аймгийн ахмадуудад зориулна гэсэн нөхцөлийг тус компанийн зүгээс тавьсан аж. Үүнтэй холбогдуулж, Ё.Баатарбилэг гишүүн аймагтаа долоон сарын турш төсөл зохион байгуулсны хүчинд эхний ээлжийн 1000 ширхэг эм авахаар болсон нь энэ юм байна. Нэг үгээр хэлбэл, буцалтгүй тусламжаар оруулж ирж байгаа 1000 ширхэг эмийг Эрүүл мэндийн яамнаас санаачилж, хийгээгүйг эндээс харж болох.

Ийм атал “Оном” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ. Хариулт нь маш энгийн. Өмнө нь 300 хайрцаг “Viekira Pak” (3D) эмийг 50 хүнд үнэ төлбөргүй олгохоор АНУ-аас оруулж ирж байжээ. Тэгэхэд Д.Наранбаатар Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж Сангийн яамнаас гаалийн НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Хачирхалтай нь, НӨАТ-аас чөлөөлсөн 300 хайрцаг эм ямар шугамаар иргэдэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.Наранбаатар “Оном” сангаар дамжуулан авсан эмээ иргэдэд үнэтэй зарчихсан гэсэн хардлага явж эхлээд байна. Учир нь, тус сангийн байранд байгуулсан лабораторид шинжилгээнд ороход 6000 төгрөгийн ханштай байдаг аж. Угтаа бол энэ төрлийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийдэг гэнэ. Үүнээс гадна Батлан хамгаалах яам болон УБТЗ-д “Оном” сангийнхан очиж элэгний В, С вирусийн шинжилгээ хийжээ. Нэг үгээр хэлбэл, Д.Наранбаатар мөнгө босгох хэрэгслээрээ босоо удирдлагатай, хүн ихтэй төрийн байгууллагыг сонгосон нь энэ. Хэдий чинээ их хүнийг оношилгоонд хамруулна төдий чинээ мөнгө олох учраас тэр шүү дээ. 1000 төгрөгийн шинжилгээг 6000-аар хийсэн гэж тооцвол тийм ч бага мөнгө олоогүй нь тодорхой.

Эх сурвалжийн хэлж буйгаар Д.Наранбаатар төрийн байгууллагуудаар явж шинжилгээ хийхдээ үүсгэн байгуулсан сангаа Монгол Улсын Элэгний төв эмнэлэг хэмээн сурталчилдаг гэх. Угтаа бол элэгний төв эмнэлэг хэмээх малгай өмсүүлсэн газар нь В, С вирусийн оношилгоо хийдэг зөвхөн лабораторийн тусгай зөвшөөрөлтэй юм билээ. Гэвч Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан ч материал дутуу гэсэн үндэслэлээр буцаасны хариуд тэрбээр өс санаж салбарын яам руу, сайд руу ийн дайрч байгаа бололтой.

Уг нь “Эрүүл мэндийн сайд бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаа” хэмээн ярьсан Д.Наранбаатар тэргүүний ярилцлага хэвлэлийн хуудаснаа гарсан нь ердөө сарын өмнөх үйл явдал. Тийм атал эмнэлэг байгуулах зөвшөөрлөө авч чадаагүйдээ бухимдсан Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд шиг муу хүн байхгүйг тунхаглаж явааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ түүнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр хувийн бизнесээ цэцэглүүлж, хүрээг нь тэлдэг гэсэн яриа өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тэр бүрт тодорхой тайлбар өгөөгүй ч “Манайх эм зардаггүй” гэсэн ганцхан үгээр хэвлэлийнхний амыг таглах нь бий. Хачирхалтай нь, өөрөөс нь, “Оном” сангаас нь шалтгаалахгүйгээр нэг аймгийн нэлээд олон хүнийг өвчнөөс нь салгах гэж буйг яагаад эсэргүүцээд байгаагаа тэрбээр тайлбарлах биз ээ. “Хулгайчийг бариарай” гэж хулгайч л хашгирдаг юм.

С.Сүлд


Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (95.208.59.227) 2025 оны 03 сарын 13

arhangaid iim oruulj ugsun yun buruu baidag adilhan teriig chin elegnii birustei humuusd l ugnu shde hot bai huduu ch arhangai ch bai iim ymand heruul uruul hiij bie bie ynz bureer helej yavdagaa bolimoor ym baatarbileg arhangaigaas songogdson tiim dee ch iim ajil hiih estoi bizdee ajil hiiheer hel amand orno hiihgui bol hel am ene emiig uuruu zaraad mungiig ni avah gej bga bish

1  |  0
ЗОЧИД(202.179.31.29) 2025 оны 03 сарын 13

СУМДЫН ЭМНЭЛЭГҮҮДЭД ТЕНДЕРИЙН ШУГАМААР 800-900 ТӨГ ОРЧМООР АВДАГ ОНОШЛУУРЫГ 3000-3500 ОРЧМООР ОНОМ САНГИЙН ШУГАМААР АЛБАН ХҮЧЭЭР НЭХЭМЖЛЭХ ТҮГЭЭЖ АВХУУЛСАН СУРАГТАЙ

1  |  0
irgen(202.179.31.42) 2025 оны 03 сарын 13

юм хийж байгаа хийх гэж байгаа хүмүүсээ араас нь татахаа болиочээ

1  |  0
Шогжав(202.179.26.142) 2025 оны 03 сарын 13

Ээ Баатарбилэг гэдэг нөхрийн захиалгат нийтлэл юм шиг бна. Эргээгээд ажил хийж санаачилж байгаа нөхрийн бөгсийг ухаж матаж байх жишээтэй. МАН-гарууд чааваас гэж. Ийм болохоор л Монгол улс хөгждөггүй юм ш тээ. Ер нь хэзээ ч хөгжихгүй юм шиг бна

1  |  0
иргэн(103.26.195.67) 2025 оны 03 сарын 13

Гаалийн татвар, нэмүү өртгийн албан татварыг нь ард түмний мөнгөөр төлчөөд зөвхөн Архангайд гэж байгааг эсэргүүцэж байна. Зөвхөн архангайд бараг л хувиараа ярьж байж авсан гэх гээд байгаа бол Цогцэцэг, Баатарбилэг, Мөнхбат 3 тэр татварын 384 сая төгрөгийг өөрсдөө төлөх нь яасийн. Улсаар, ард түмний татварын орлогоор төлүүлчээд ингээд сууж байх нь ёс зүйгүй асуудал. Ер нь ч тэгээд эмийн бизнес хийдэг, муу юмандаа толгой нь ажилладаг учраас Цогцэцэг Архангай нэрээр урагшаа, хойшоо хөршүүд рүү эмийг зарж ч чадах хүн шүү.

1  |  0
Зочин(202.21.106.148) 2025 оны 03 сарын 13

энэ эм чинь зарим хүмүүст таарахгүй үр дүнгүй байгаа гэсэн. Бүр хавдар болоод эмнэлэгт хандсан тохиолдол байгаа гэсэн....Яагаад тийм үнэтэй эмийг бидэнд хямд өгөөд байна аа???? БИдэн дээр эмний үр дүнг туршаад байгаа юм биш үү??? Бид байдаг мөнгөө барьж очоод туршилтын туулай болоод зарим нь хавдар болж үхээд....????Одоо Эм-ийн яам албан ёсоор энэ луйврыг хийж эхлэх шив дээ???? Үүний оронд энэ эмийг уусан хүмүүст ямар үр дүнг гарсаныг зарлах хэрэгтэй байна....Үүний дараа л энэ эмийг уух эсэхээ шийдээч....

1  |  0
Nn(66.181.182.63) 2025 оны 03 сарын 13

Ene baidlaaaraa Tsogtsetseg hol yavahgui shuu. Uneheer hudalch yum

1  |  0
Сэтгүүлч нэгэн(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

За энэ сонин, энэ сэтгүүлч, энэ сайт ингэж улаас цайм төлбөрт, гүтгэлэг бичиж болохгүй л дээ. Та нар шиг худалдагдсан хог шаарнуудаас болж Монголын сэтгүүл зүйн нэр бүхэлдээ гутаагдаж байна

1  |  0
ichguurtei avgai(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

1000 tugrugnii shinjilgee gej haana ch bhgui. 6000-r hiilee geed Tsogtsetseg avgain ichguurtei gemt hergees l deer yum bna. Huniig uzej onoshilj emchleegui baij registr, daatgaliig n ashiglaj huuramch istori bichdeg bsn n ilerch buun duulian bolj bsn bizdee

1  |  0
UMNUUS CHEN ICHIJ BN(122.201.31.184) 2025 оны 03 сарын 13

Hoorhii ene site bur munguguideed hyamrald orood iim ichgevertei yum bichij suuh ch gej dee S.Suld chi nere hol yvahgui setguulch bna daa hoorhii unuu margaash aa bodson heden haltar tugrugnii tuluu iim teneg yum bicheed suuj baih ch gej dee lol

1  |  0
эмч(202.70.46.212) 2025 оны 03 сарын 13

Цогоо гуай сайд болсныхоо дараагаас оорийнх нь хувийн эмнэлэгтэй ижил уйлчилгээ узуулдэг бусад эмнэлгуудэд захиалгаар шалгалт оруулж, тусгай зовшоорлийг хурааж, хааж боож шогтож байгаа тухай сэтгуулч та судлаад бичээч

1  |  0
цогоогийн найз(202.179.23.198) 2025 оны 03 сарын 13

Ишш тэр нэг муухай үрчгэр царайтай авгай энэ нийтлэлийг бичүлсиймаа даа ккккк

1  |  0
иргэн(103.26.195.67) 2025 оны 03 сарын 13

Унэ нэмж шинжилсэн ч Цогоо гуай шиг сайд болохынхоо омнох одор 10 давхар хувийн эмнэлгээ нягтлангийхаа нохрийн нэр дээр шилжуулж АТГ-г хуурсан биш дэ.

1  |  0
ZOCHIN(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Tsogtsetseg chaavaas daa. Istori huuramchaar bichej daatgaliin mungu idej bsn hun iim yum bichuuleh gej kkkk

1  |  0
ZOCHIN(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Tsogtsetseg chaavaas daa. Istori huuramchaar bichej daatgaliin mungu idej bsn hun iim yum bichuuleh gej kkkk

1  |  0
ZOCHIN(202.179.23.198) 2025 оны 03 сарын 13

Tsogoo chi Naranbaatariin hajuud bol tsagaan tolgoi gadarladag jul bhgui yu. Chi yer n temuu, hamuugaa yalgadag yumuu? Chamaig medleg muutaig mednee

1  |  0
ZOCHIN(202.179.23.198) 2025 оны 03 сарын 13

1000 tugruguur hiideg shinjilgeeg 6000-r hiideg gej uchigdur Tsogtsetseg ahaitan yaman deeree yarisan gsn, ih sain medeed ene niitlel shig yumiig bichuulj dee chaavaas

1  |  0
add(66.181.186.71) 2025 оны 03 сарын 13

ene t1 setguulchiig ee haana 1000 hiij bn

1  |  0
unshigch(85.5.241.144) 2025 оны 03 сарын 13

omhii jorlongoo ustgaagyi tsagt deegyyree 1000 em uugaad ashig garah uu. Heden zuunii tursh omhii samhai zag tembyyndee idyylsen maluud.

1  |  0
zochin(139.5.219.140) 2025 оны 03 сарын 13

uneheer mundag zuil hiisen hun shuudee mongold heden myngan hun ene elegnii viyruuseer haldwarlaj elegnii owchnoor shanalj bga. tedend owchnoosoo salah iim saihan bolomjiig bii bolgoj ogsond talarhaad barshgui. iim yum bichihresee icheechee tanai sait

1  |  0
ану(103.229.121.150) 2025 оны 03 сарын 13

Сурсан мэдсэнээ эх орон ард түмэндээ өгөөжтэи үр дүнтэй хэрэгтэй байдлаар зарцуулах гэсэн шинэ залуу үеээ улс төрийн хар эргүүлгэндээ оруулж золиослоод гоочлоод баих нь энэ цагийн гутамшиг юмдаа .энэ цаг дор эрдэмтэй нь бус эсрэг бодолтон дээш явах нь ичгүүртэй ,.. үнэн мөнөөрөө юм хийх ч монголд хэцүүдээ олон дайсан гарч ирнэ дээ ичгүүргүй новшнууд хийсэн бүтээсэн зүилсийг ч булаана нэр хүндийгч хог болгоно гээд яахав дээ үнэний төлөө тэмцээд бай залуу минь

1  |  0
Hudlaa(139.5.218.36) 2025 оны 03 сарын 13

Ene sait hudaldagdsan bn Naranbaatar uneheer uneheer bolovsroltoi biopizikch hun yu ch medehgui hunii zahialgaar yum bichij suudgaa bolichih heregtei sh de naadhiig chin zahiin hun googleer haihad garaad irne Tsogtsetseg Zuwhun Arhangaid uguh gesen ni unen sh de Baatarbilegiin zahialgaar

1  |  0
K(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

Unuuduriin niigemd ner us n todorhoi bol Netees heniigch haij bolno uneheer PhD uguug gants daraal medneshdee

1  |  0
Zochin(150.129.143.86) 2025 оны 03 сарын 13

Gol ni huviaraa oruulj irj bgaa umiig zaaval turd naaldulj buruutgah gd bh um. Hun uuriinhuu umiug hendee uguh ni uuriinh ni erh shdee. Sonin um yarihiin

1  |  0
Эмч (60.93.3.227) 2025 оны 03 сарын 13

Эсийн шинжилгээ хийж доктор хамгаалсан физикч хүн. Эсийн түвшиний шинжилгээг физикч генетикч химич гээд маш олон салбарынхан хамтарч хийдэг. Энэ бичиг үсэггүй хүн бол юу ч ойлгохгүй. Ганц гайгүй залууг нийлж нухах гэж байгаа бололтой. Ийм л монголчууд даа.

1  |  0
ЗОЧИН(27.123.214.104) 2025 оны 03 сарын 13

ЭМНЭЛГИЙН ТАЛЫН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГГҮЙ ХҮН АУ-НЫ ДОКТОР ГЭЖ ХЭЛЭЭД Л ТУУГААД БАЙДАГ СОНИН ГАР ШҮҮ . ХҮНИЙ ӨВЧНӨӨР БИЗНЕС ХИЙСЭН Л НӨХӨР БАЙДАГ ЮМ .

1  |  0
Top