Учир битүүлэг, уг үндэс нь тодорхойгүй олон төрлийн сүлжээ манай улсыг маш ихээр хэрэн сүлжжээ. Иргэдийн боловсрол дорой, ухамсар ядуу байгаагаас үүдэж, ийм төрлийн луйврын гэмт хэргийн өсөн үржих үндсийг тавьж байгаа нь харамсалтай. “Criminal.mn” сайт иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор монголчуудын толгойг эргүүлсэн сүлжээнүүдийн үнэн төрхийг өчиж байна. Энэ удаад "Хербалайф" сүлжээний талаар нийтэлж байна.
Хербалайф нь манай улсад 2011 оны есдүгээр сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дэлхийн 80 гаруй оронд Дистрибьютортой гэдэг. Гэвч Израиль, Исланд, Аргентин,Швед зэрэг улсууд хориглосон байдаг аж. Учир нь уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс эмнэлэгт хорт хавдар гэх оноштой ирэх нь нэмэгдэж, хоёр хүн амиа алдсан хэрэг гарсан талаар мэдээллийн эх сурвалж нийтэлж байжээ..
Уг компанийг анх 1980 оны хоёрдугаар сард Калифорнид Марк Хьюз Хербалайф гэх хүн үүсгэн байгуулж, дараа оны эхний сард анхны гишүүдээ элсүүлэн сургалтаа эхэлсэн түүхтэй юм. Тэдний гол зорилго нь хүмүүсийг эрүүл зөв аргаар тураан, эрүүлжүүлэх зорилготой гэнэ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )