“Би хүүгээ дэмжээрэй гэж ярьж өгсөн. Гэхдээ “Эрдэнэт”-ийн шахаа махаа шалгахгүй ээ, энэ 49 хувийг төрд зуун хувь авах асуудал л ярина” гэж их хурлын танхимд улайм цайм хэлж чаддаг Ц.Нямдоржид 65-ын бүлэг, Засгийн газар тэр чигээрээ базуулжээ. Намын бүлгийн хурал нь “цамнасан” багшдаа загнуулж суугаа сургуулийн хамгийн доожоогүй ангийхан шиг болсоор удаж байна. “Эрдэнэт”-ийг худалдан авсан олон улсын гэрээг хүчингүй болговол гадаад ертөнцөд Монголын нэр хүнд унах, цаашлаад олон улсын шүүхэд буруудах, их хэмжээний мөнгөн торгууль төлөх уршигтайг эдийн засагч гишүүд нь сануулж үзэв. Гэвч дийлэхгүйгээ ойлгоод бүлгийн хурлаасаа хамрын ханиадны шалтгаанаар чөлөө авдаг болов. Харин “Эрдэнэт”-тэй эрх ашгаараа холбогдсон, холбогдохыг хүссэн “баагийнууд” нь даган баясч суудаг аж. Тиймдээ ч бүлгийн хурлын шийдвэрээ хууль ёсны эцсийн шийдвэр мэтээр олон нийтийн сүлжээнд шөнийн цагаар оруулснаа Нямкад үзүүлж, далан дээрээ алгадуулан магтуулах... УИХ-ын сонгуулиар Ц.Нямдорж ялалтын туг нь болж өгсөн нь үнэн. Харин түүнд базуулсан МАН-ын олонхийн шийдвэр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд намаа унагах нүх нь болж байгааг ойлгох сөхөөтэй хүн байна уу, энэ намд...
Ш.Даваа
Сэтгэгдэл ( 7 )
Nyamdorjiin ard HYATAD baidag gedeg barag unen baihoo
Ц.Нямдорж,Раднаасэд дэмжиж байгаа шүү
ЭРДЭНЭТИЙН 49%-Г НУУЦ ЛУЙВАРЧДАД ӨГСӨНӨӨС ТӨР НЬ ӨМЧӨӨ МЭДЭЖ БУЦААЖ АВААД ХУУЛЬ ЖУРМААР НЬ ИЛ АРД ТҮМНЭЭСЭЭ НУУХ ХААХ ЮМГҮЙ ШУДАРГААР ХУВЬЦААГИЙН МОНГОЛЧУУДДАА БАЙНА УУ ГАДНЫХАНД БАЙНА УУ МОНГОЛ УЛСАД АШИГТАЙГААР ХУВЧИЛСАН НЬ ЗӨВ ,ТУХАЙН ШИЙДВЭР ЗӨВ БАЙНА. ХАРИН ЛУЙВАРЧИДААС БУСАД УЛС ЭХ ОРНЫХОО ХӨРӨНГИЙГ ГҮЙЦЭД САЛГАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ БҮГДИЙГ НЭГД НЭГЭНГҮЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
Хууль зөрчсөн бол базуулахгүй өөр яах гэсэн юм бэ Даваа
нямдоржийг дэмжиж бна. луйварчидад хариуцлага тооцох цаг ирнээ. :-bd
herev ze erdenetiin 49hyviig yls tord avch chadval mongol ylsiin ner hynd osno hyylia deedlej mordoj chaddag gej bas eronhiilogchiin songyyli MAN d ireh n todorhoi bolno
nyamdorjiig demjij bna