Эрх баригчдын өнгөрсөн шөнийн хуйвалдаан

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 09
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
Г.Гэрэл
 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol hun(202.9.42.70) 2025 оны 03 сарын 13

Erdenetiin 49 % iig MONGO; hun burt HUVITSAA helbereer ezemshuuleed ugchihuu MANiihaan ingevel tanai nam ERUNHIILUGCHIIN songuulid yalj magadguideeeeeeee

1  |  0
erdenet(5.196.1.129) 2025 оны 03 сарын 13

49% law l hudaldaa hogjliin deeremchdees salah estoi

1  |  0
baagi(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

orosiin medeld baisan huvi ni huuchnaaraa baisan bol hoid ah nar mongold ayul uchirsan tohioldold business ee hamgaalna geed bidend hereg boloh l baisan daa .Delhii shine hev mayag ,egzegtei tsag uetei tulgarch bui ene ued yaarsan shiidver bolj baina daa jookhon uhaantai baimaar b.a

1  |  0
Baldan(202.131.248.54) 2025 оны 03 сарын 13

Төр авах нь зөвөө, Монгол банк Арилжааны бакинд зээл өгөөөд тэр нь нэг компанид зээлээд 49% авна гэдэг нь ард түмний мөнгө мөнөөс мөн.

1  |  0
Зочин(49.0.204.219) 2025 оны 03 сарын 13

Буруу. Төр тодорхой хувийг эзэмших хэрэгтэй. 100 болбол шахааны бизнес хөгжиж эрдэнэт болон монгол улс хөгжихгүй.

1  |  0
Зочин(202.126.91.98) 2025 оны 03 сарын 13

Орос Хятад өгнө ягаад одоо орос хятадуудыг зөнд нь тавьсан шүү дээ.Үнэн бол өнгөрч байгаа нь энэ.Дээр Хятад цус 2 байна.Одоо босохоос өөр арга үгүй .МОНГОЛЧУУД минь өвөгдийн бидэнд үлдээсэн газар шороо эр нутгийнхаа төлөө босое

1  |  0
Zochin(202.70.46.214) 2025 оны 03 сарын 13

Ingej shiidvel khan resource-iin tuuh davtagdah baih daa

1  |  0
ТӨР НЬ ЮМАА АВЛАА(202.9.40.28) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ МУШИГСАН МЭДЭЭЛЭЛ БАЙХ ХАНДЛАГАТАЙ ОРСООС САЛГААД ХЯТАДАД ӨГӨХ НЬ ЮУ Л БОЛ ЛУЙВАР ХУЛГАЙН ЗАМААР НУУЦААР ХУЙВАЛДАЖ АВСАН ЮМЫГ ЭЗНИЙ ЁСООР ТӨР НЬ БУЦААЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮНИЙ ДАРАА ҮНЭХЭЭР 49%-ИА ХУВЬЧЛАНА ГЭВЭЛ ШУДАРГААР ХУУЛЬ ДҮРМИЙН ДАГУУ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД МОНГОЛ УЛСАД АШИГТАЙГААР ХУВЬЧИЛЖ ӨГЧ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ НУУЦ ХУЙВАЛДААНААР БИШ ИЛ ТОДООР УИХ-ААР НЬ ОРУУЛЖ ХЭЛЭЛЦЭЭД ХУВЬЧИЛЖ БОЛНО ОДОО ХАРИН ЭРДЭНЭТИЙН 49%-ИАС ГАДАНА АШИГТ МАЛТМАЛЫН 40-ӨӨД ОРДНЫ ЗӨВШӨӨРЛИЙГ ЛУЙВАРЧДААС БУЦААЖ АВАХ МӨН МОНГОЛ УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ШАМШИГДУУЛАЛГҮЙ БҮРЭН БҮТНЭЭР НЬ АВАХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
ГОСТЬ(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

НӨГӨӨДҮҮЛ БУЮУ АН Ч ГЭСЭН БАС Л ХУЙВАЛДАА БИЗ ДЭЭ ТӨРИЙН МӨНГӨӨР УЛСЫН ӨМЧИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ ГЭЭ БИЗ ДЭЭ

1  |  0
Top