Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулганыг энэ сарын 15-ны өдөр МҮХАҮТанхимд барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулахаар болсон байна. Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор тус чуулганыг зохион байгуулах юм.
Чуулганд БХБЯам, НЗДТГазар, МҮХАҮТанхим, МБҮАссоциаци, МБМҮХолбоо, Барилга.МН болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч ААНБайгууллагын удирдлагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцох юм. Эдийн засгийн хүнд байгаа энэ үед барилгын салбарыг унагахгүй авч явах нь энэ салбарынхны тулгамдаж буй асуудал юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )