АН-ын 7-р их хурлаар намын дэргэд Ардчилсан оюутны холбоо байгуулахаар болсон байна. Тус нам нь дэргэдээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан ахмадын холбоо зэрэг салбар байгууллагуудтай. Нэмж оюутны байгууллага байгуулах болсон нь намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, улс төрийн сонгуульд залуучуудын саналыг авахад оршиж байгаа аж.
МАН хэдэн жилийн өмнө оюутны байгууллагатай болсон. Иргэдийн санал санаачлагыг авах, сонгуульд үр дүнтэй оролцоход оюутны байгууллага чухал үүрэгтэй гэж намын удирдлагууд үзэж оюутны байгууллага байгуулах шийдвэрт хүрчээ. Оюутны холбоонд 26 хүртэлх насны залуучууд орох юм байна.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )
Маш зөв санал байна албан ёсоор эхлэх.нь зөв.
baahan teneg ooriin bodolgui zaluuchuud geech sagsalzsan yumnuud boognorch mapiihnii gar hol bolj haa gazariin odoon hatgaltiinhan n urdaa baridag mod n bolno biz ydaj say shimechlegdeegui conoj mohoj bui an d itgevel ireeguigui