Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан Оюутолгой, Тавантолгой, төмөр зам тойрсон хэрүүл тэмцэл, идсэн завшсан, буруу шийдвэрүүдээсээ болж сонгуулиар ялагдал хүлээсэн бол МАН эхний жилдээ л Эрдэнэтийг ээрч, мордохын хазгай болж явна. Эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан энэ хүнд үед олон улсын түвшинд хийсэн гэрээ хэлцэлийг УИХ дангаараа дур мэдэн хүчингүй болгохоор улайрч байна. Бондын зээлд 580 сая долларыг сарын дараа төлөх гэж “айлаас гуйлга гуйж яваа” Засгийн газарт ачаа нь хөнгөдөөд байгаа бололтой. Эрдэнэтийн худалдан авалтыг буцааснаар Оросын тал 49 хувийг олон улсад нээлттэй тендерээр зарна. Харин тэр үед Хятад юм уу, өөр нэг улсын компани мөнгөөр зодоод авчихсан хойно эрх баригчид ямар тайлбар хэлэх бол. Энэ асуудал нь л МАН-ыг 2020 онд, наашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлгэх хангалттай шалтгаан болох юм.
Б.Бат

Сэтгэгдэл ( 5 )
Tanai huudas ANiih yum bishuu
ОЛОН УЛСЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ ЗАРААД ҮҮСЭЭД БАЙГАА ӨРӨӨ БАГА Ч БОЛОВ ДАРЖ ЧАДВАЛ ХЭН ХЭНДЭЭ ХОХИРОЛГҮЙ АШИГТАЙ НҮҮДЭЛ БАЙХ ШҮҮ
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИАР ОРОЛДВОЛ МАН СОНГУУЛЬД ЯЛАГДАХ ЮМ ГЭНЭ ЯАСАН ИНЭЭД ХҮРМЭЭР ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ ДЭЭ.ХЭРЭВ 49 ХУВИЙГ ОРОЛДОХГҮЙ БОЛ 2020 ОНЫ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАХ УУ. ЭРХЭМ БИЧИГЧ ТА УНШИГЧ ОЛНЫГ ТЭНЭГ ГЭЖ БОДООГҮЙ БИЗ. ЯАГААД МОНГОЛЫН ТӨР ӨМЧДӨӨ ЭЗЭН СУУЖ БОЛДОГГҮЙ ЮМ БИД ОДОО УЛС ДОТРООЛ ХЭРҮҮЛЭЭ ЯРИНА. ОДОО БИД ГАДАГШАА ГЭЖ ЯРИХ ЦАГ ДУУССАН. ИРГЭН БИ ЭНЭ 49 ХУВИЙН ТАЛААР ДАРААХ САНАЛТАЙ БАЙНА. ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ МОНГОЛ ТӨР АВ. ТЭР ЗЭС КОМПАНИД МОНГОЛ РОСЦВЕТМЕТИЙГ ТЭР ЛИЦЭНЗҮҮДИЙНХ НЬ ХАМТ ӨГЧИХӨӨ. ХАРИН ТЭР ЛИЦЕНЗЕД БАЙГАА АСГАТЫН МӨНГӨИЙ ОРДЫГ ТЭР ДОТРООС НЬ САЛГААД
Элбэгдорж болон түүний хамсаатнууд сонс. 2017.02.02 ирсэн тэр мундаг зөн билэгч хэлсэн байх аа та нар бүгд шоронд орно нэр нь дурдагдсан бүгдээрээ гэж. 2017.02.09 нд Солонго бөө нар ирнэ гэлүү тэгээд Богдын хамгаалалтыг 10 Хангалыг 1000 бурхадыг дийлнэ гэж бодож байна уу. 1937-1938 онд буудуулсан бүх лам нар иргэн төрсөн байгаа тиймээс л энэ том хамгаалалтууд боссон бүх бурхад сэрсэн, бид нарыг одоо та нарын хэдэн муу лам нар бөөнүүд чинь зогсоож чадлаа юу. Эсэргүүцээд л бай тэгэх тусам бүх луйвар чинь ар араасаа ил болно.
битгий дэмийрээд бай. луйварчид хууль дүрэм зөрчиж дээрэм хийсэн юм чинь төр нь авах ёстой. %-( :-q