Учир битүүлэг, уг үндэс нь тодорхойгүй олон төрлийн сүлжээ манай улсыг маш ихээр хэрэн сүлжжээ. Иргэдийн боловсрол дорой, ухамсар ядуу байгаагаас үүдэж, ийм төрлийн луйврын гэмт хэргийн өсөн үржих үндсийг тавьж байгаа нь харамсалтай. “Criminal.mn” сайт иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор монголчуудын толгойг эргүүлсэн сүлжээнүүдийн үнэн төрхийг өчиж байна. Энэ удаад манай улсад хамгийн өргөн дэлгэрээд буй “Жи тайм” сүлжээний талаар нийтэлж байна.
ЦЕГ: “Жи тайм” бол луйвар
Казахстанаас ядуурлыг бууруулах төслөөр орж ирсэн “Жи тайм” сүлжээг цагдаагийн газраас луйвар гэдгийг нь мэдээлсээр байтал иргэд хууртсаар байгаа юм. Сүүлийн хагас жилийн хугацаанд Монгол Улсыг хамгийн ихээр хэрэн сүлжсэн “Луйвар”-аар “Жи тайм”-ыг нэрлэж болно. Сошиал ертөнцөд энд тэндгүй “Жи тайм”-ыг сурталчилсан, хамтран ажиллахыг санал болгосон, ажилд орохыг зөвлөж, ажилд авна гэсэн зар сурталчилгаа тавигдаж, түүнд нь итгэсэн мянга, мянган хүн буй болж байна. Жи-тайм, 62500, Алтан өндөг гэх мэт Олон улсын төсөл нэртэй сүлжээний бизнес маш хурдтай тарж, хүмүүс бэлэн мөнгөө оруулсаар байна. Фэйсбүүкийн найзуудаас болон группээс оролцохыг хүсэж санал тавих нь ихсэж, эл сүлжээ улам хүчээ авав. Эх, адаг нь үл мэдэгдэх ийм сүлжээнээс хохирсон иргэдийн тоо 493 мянгад хүрч, хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрчээ.
Иргэдийг ингэж луйварддаг
“Житайм” сүлжээ доорх байдлаар явагддаг. Эхлээд 62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ байна. Хамгийн гол нь өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг аж. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод шатаж хоцордог байна. Энэ нь хуурамч сүлжээний бизнес гэдгийг илтгэх ажээ. Гэтэл энэ сүлжээний зар олон нийтийн дунд явсаар л байна. Хялбар аргаар мөнгө олж долоо хоногийн дотор 62500 төгрөгөө 187500 болгон өсгөх боломжтой гэсэн зар их байна. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм. Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Хамгийн гол асуудал нь энэ хэргийн хохирогч, залилагч нь олддоггүй гэнэ. Үүнийг цагдаагийн албан хаагчид тайлбарлахдаа хүний мөнгийг хүчээр булааж аваагүй учир хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үздэг байна.

Сэтгэгдэл ( 7 )
Энэ Жи Тайм хэмээх луйврын сүлжээг ажиллуулаад байгаа хүмүүс яаралтай зогсоогоочээ. Ядарсан ард түмнээ луйвардаж мөнгө угаахаа боль
Ene bol gtime bishee.gtimed 62500 elsdeg hutulbur bdaggui.
Мон бна....Луйварчдаа Одоо Наадхаа Зогсоо ....анхааруулж бна.
Naadah chini g time bish shu de