2016 онд шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ

2017 оны 02 сарын 08

Өнөөдөр буюу 2017.02.07-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хурлын үеэр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр 2016 онд шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдээр товч мэдээлэл хийв. 

Үүнд:

- Таксины жолоочын амь насыг хохироосон хэрэг буюу П.Энхболд, С.Ариунтуяад нарт холбогдох хэргийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.10.13-ны өдөр хянанхэлэлцэж П.Энхболдод 25 жил, С.Ариунтуяад16 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, /Уг хэрэг УДШ-д хянагдахаар шилжүүлсэн байгаа./ 

- Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатарт холбогдох хүчингийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.06.15-ны өдөр хянан хэлэлцэж Б.Ханбаатарт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. /Уг хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан байна/

- “Guys” хамтлагын дуучин Х.Бат-Ундралд холбогдох хар тамхи хууль бусаар олж авсан хадгалсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.10.10-ны өдөр хянан хэлэлцэж Х.Бат-Ундралд 2 жилийн хорих ялоногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан/

- 4 настай хүүхэд нохойд хазуулж амь насаа алдсан хэргийн Д.Батсайханд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.07.04-ний өдөр хянан хэлэлцэж Д.Батсайханд 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж уг ял оногдуулсан, түүний эзэмшлийн дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн. /Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан байна/

- ШУТИС-ын оюутан П-г 26 хутгалж амьнасыг хохироосон гэх Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016.07.27-ны өдөрхянан хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Уг хэрэг давж заалдах шатны шүүхээс хэвээр батлагдсан ба УДШ-с 2016.10.21-ны өдөр хянаад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байна/

- Орцонд өндөр настай хохирогч Г.Ц-г хүч хэрэглэж дээрэмдсэн Л.Амаржаргал нарт холбогдох хэргийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016.10.17-ны өдөр хянан хэлэлцэж Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жил хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, А.Баатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн/ /Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан байна/

- Тээврийн прокурор асан Х.Тамир нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2017.01.11-ны өдөр хянан хэлэлцэж Х.Тамирт 5 жил 1 сарын хорих ял, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарт 5 жил 2 сарын хорих ял, Б.Сүхбаатарт 6 жилийн хорих ял, Л.Жавхланд 2 жил 7 сар, 17 хоногийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байгааг онцлов.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top