Прокурорын байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад прокурорын мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, прокурорыг чадавхжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон эрх зүйн маргаанд дүн шинжилгээ хийх, прокурорын үйл ажиллагааг дэмжсэн чадваржуулсан, байнгын тасралтгүй, системтэй сургалтыг явуулах зорилгоор Улсын Ерөнхий прокурорын 2016 оны А/03 тоот тушаалаар "Прокурорын сургалтын хөтөлбөр" боловсруулан сургалтуудыг явуулж байгаа билээ.
Прокуророор томилогдон ажиллаж байгаа прокуроруудыг ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан анхан болон үргэлжилсэн шатны гэсэн ангилалд хамруулан, сургалт явуулах юм.
Уг хөтөлбөрийн дагуу 2017 оны үргэлжилсэн шатны сургалт 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгаанытөвд эхэллээ.
Сургалтанд Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газруудад 4-өөс дээш жил ажиллаж байгаа 26 прокурорууд үргэлжилсэн шатны сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд 4 өдөр явагдах 40 цагийн сургалтаар 17 төрлийн хичээлийг Сургалт, судалгааны төвийн багш, прокурорууд болон зочин багш нар заана.
Прокурорын сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар прокурорын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шудрага, хараат бусаар ажиллах чадвартай болно.
Сургалтын төгсгөлд прокуроруудад сертификат гардуулна.



Сэтгэгдэл ( 0 )