“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобусыг явуулж эхэллээ

2017 оны 02 сарын 07

“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас  ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна.  Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top