Ц.Баянбилэг шоронгоос бичсэн захидалдаа Х.Баттулга,Г.Уянгын үнэн төрхийг илчилжээ

2017 оны 02 сарын 07
"Одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга сонгогдон ажиллаж буй билээ.
 Тэгвэл саяхан Г.Уянгын эсрэг ярилцлага хэвлэлүүдэд өгч байсан ТТЭНН-ын анхны дарга Ц.Баянбилэгийг Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж байгаа аж. Тэрээр залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын  үед  оргон зайлжээ" гэх мэдээлэл өнөөдөр сайтуудаар гараад байна.
 Image result for Ц.Баянбилэг Уянгаас
Тэгвэл энэхүү мэдээлэл нь цаг хугацааны хувьд өнгөрсөн бөгөөд Ц.Баянбилэг өнгөрсөн тавдугаар сард Хорих 461 дүгээр ангид хоригдож, шоронгоос захиа бичиж байжээ. Тэрбээр захиандаа УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Х.Баттулга нарын үнэн төрхийг илчилжээ. 

Ил захидалд, 

Сүүлд авсан мөнгөө өмнөх ажлын төлбөртөө өгсөөр нэг мэдэхэд 2,2 тэрбум төгрөгийн хохиролтой, 57  холбогчтой том хэрэг үйлдчихсэн байлаа. Би өөрийгөө буруу замаар яваад мэдсэн ч Г.Уянга, Х.Баттулга нарт итгэж явсан. Миний бие Г.Уянгааг “Их Монгол” гэдэг дээд сургуульд сурч байхад нь танилцсан.  Харин Х.Баттулгатай  “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам” байгуулсан үед танилцсан юм.

2015 онд “Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам”-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга “Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй.  МАН бол хүлээж авахгүй үгүй. МАХН явцгүй болчихлоо” гэсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ламбаа(182.160.39.8) 2025 оны 03 сарын 13

өөрөө хулгайч л юм билээ энэ шар тарвага

1  |  0
зочин(43.228.131.206) 2025 оны 03 сарын 13

энэ хүн өөрийнхөө л үнэн төрхийг илчилсэн байна.

1  |  0
Ha ha(67.171.45.135) 2025 оны 03 сарын 13

Ulger

1  |  0
Fun(67.171.45.135) 2025 оны 03 сарын 13

Hudlaa

1  |  0
Top