Сүлжээний бизнес эрхлэгчдийн луйвар хэрээс хэтэрч, иргэд олноороо хохирсоор байгаа юм. Иргэдийг энэ төрлийн бизнест анхаарал болгоомжтой байхыг анхааруулж буй ч олон иргэд хохирсон мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар санхүүгийн пирамид сүлжээнээс хохирсон иргэдийн тоо 493-д хүрчээ. Нийт хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрсэн гэсэн мэдээллийг өгч байна. Дээрх сүлжээний бизнест хөрөнгө оруулж санхүүгээрээ хохирсон иргэд цагдаагийн байгуулллагад хандах хэрэгтэй ба цагдаад гомдол гаргаагүй тохиолдолд дээрх сүлжээний бизнесийг шалгах эрх зүйн үндэслэл байдаггүй гэдгийг хуулийн байгууллагын эх сурвалж хэлж байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )
Энэ юу гэдэг нэртэй, хаана байдаг сүлжээ вэ? Энхтайван найрамдлын ордны өмнөх шилэн байшингийн 14-р давхарт байдаг сүлжээ мөнүү?! Ариун цэвэр туйлаас муу, амьсгалах агааргүй, өвчний үүр болмоор үзлийн муухай газар байналнэ!!!!
Hohirogchin toog in hed bolgoj mungiig no heden terbum hyrheer shalgah gd hyleegeed bgaan busdad ni surgamj boltol ni sain shiitgeed olond medeeleh heregtei sh de