НМХГ-ын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2017 оны 02 сарын 07

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэвийн үйл ажиллагааг хангуулах, удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр болон өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллах, хэлтсүүдийн ажлын үр дүнг хэлэлцэж, үүрэг чиглэл өгөх зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН боллоо.

 

2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн НМХГ-ын шуурхайн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ЗУХНХ-ийн дарга П.Хүрэлбаатар танилцууллаа.

2017 оны 1 дүгээр сарын хүү торгуулийн орлогыг чиглэл, дүүрэг дэх МХХ бүрээр СААХ-ийн дарга Б.Цэрэндаваа танилцууллаа.  

Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар хийж, гүйцэтгэсэн ажлыг БОГУУХХ-ийн дарга Д.Бат-Өлзий танилцуулга хийлээ.

ХУД-ийн 12-р хороонд гарсан галзуу өвчний талаар тус Дүүргийн МХХ-ийн дарга Б.Алтантуяа мэдээлэл хийв.

Мөн малын өвчин, уурхайн ослын талаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтийн хэлтсийн дарга Ж.Ганзориг мэдээлэл хийлээ.

Хурлын төгсгөлд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр хэлэлцсэн асуудлыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top