”Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж” гардууллаа

2017 оны 02 сарын 07

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө.

Тус багаж нь тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааны найрлага, тортогжилт, утаан дах хорт бодисыг хэмжих юм гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gana(27.123.214.107) 2025 оны 03 сарын 13

Onoshlogoo ni tegheer hudlaa hiigddeg gsn ug bolood davhar bagaj avch mungu ureed baigaa yum uu?

1  |  0
Top