Намрын ээлжит чуулган хөшгөө хаахаас урьтаж УИХ-аас нийгэмд хэрэгтэй хоёр хуулийг баталлаа. Эхнийх нь жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй зарим аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөх тухай. Монгол Улс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэд хэдэн бодлого шийдвэр гаргасан байдаг. Гэвч татварын эрхзүйн орчин харилцан адилгүй байдгаас энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй зүйл олон байв. Харин УИХ-аас холбогдох хуульд өөрчлөлт оруулж 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хөнгөлснөөр тэд ямар нэгэн татварын дарамтгүйгээр үйл ажиллагаа явуулахаар болж байна.
Өмнөх парламентын үед жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлөх хуулийн төслийг Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн барьж байсан ч хэлэлцэж амжилгүй явсаар сонгуультай золгосон билээ. 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжих хуулийн зохицуулалтаар хүнс, хувцас, нэхмэл, барилгын материал болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх юм. Мөн тэдгээрийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхээс гадна шинээр бизнес эрхлэлт бий болж, хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх юм.
УИХ-аас баталсан удаахь шийдвэр нь хүүхэдтэй ээжүүдэд зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль. Монголчууд цөөхүүлээ. Энэ хэрээрээ олуулаа болохыг хүсдэг, эрмэлздэг. Гэвч үүнийг дэмжсэн нарийн зохицуулалт хуульд байдаггүйгээс уг зорилгодоо хүрэх боломж хомс. Жишээ нь хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт байдаг. Нэг үгээр хэлбэл, олон хүүхэдтэй болох тусам нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарч эцэстээ хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орохоос аргагүйд хүрэх нь бий. Ийм шалтгааны улмаас хүүхэдтэй болохыг урьтал болгодоггүй ээжүүд олон. Тэгвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ээжүүдийн энэ зовлон үгүй болж байна.
Учир нь, хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор тус бүрд нь 1.5 жил нийгмийн даатгалын шимтгэл тооцож бодох юм. Ингэснээр хоёр хүүхэд төрүүлсэн бол гурав, дөрөв бол зургаа, зургаа бол есөн жил нийгмийн даатгалын шимтгэлд нэмж тооцохоор болж байна. Хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй. Тэр тусмаа олон хүүхэд. Харин Засгийн газар, УИХ-аас нийгмийн даатгалтай холбоотой эерэг өөрчлөлт оруулснаар нэг талаар олон хүүхэдтэй ээжүүдийг бодитоор дэмжиж, нөгөө талаар хүн амын өсөлтөд сайнаар нөлөөлөх томоохон бодлого болох нь дамжиггүй юм. Ийнхүү Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хоёр ч томоохон хуулийн төслийг санаачилж намрын чуулганы хугацаанд батлуулжээ. Эдийн засгийн хямралтай үед улстөржихөөс илүүтэй иргэд, бизнес эрхлэгчид рүүгээ чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч байгаа нь Ж.Эрдэнэбатын, энэ Засгийн газрын гавьяа юм.
С.Ган


Сэтгэгдэл ( 6 )
Erdenetiig butsaaj luibarchidiig shoitge
Ystoi neg muulj harluulahgui bol setgel ni amardaggui aidsuud ih baihiimaaaa yaj ene horvoog barnadaA
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХЧҮҮДЭД ЯМАР АШИГ ТУС НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ШИЙДВЭР ВЭ ЭСВЭЛ БАС ХӨГШИН ЗАЛУУГААР НЬ ЭХЧҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАХ УУ?
ERDENETIIG TORIIN MEDELD BAILGAJ ERH BARIGCHID SHAHAA HIIJ BAYJIHAA L BODOJ BN DA. ERDENETIIN 51% - g SHALGAH UU ??????!!!!!!!!!! ERDENETIIG MASH ZUW SHUDARGA HUWICHLAH TALAAR YARIHGVI BGA NI DEED DARGA NAR SHAHAAGAA L BODOOD BGA HEREG SHV DE
AWLIGAL HULGAI LUIWRIIG TASLAN ZOGSOOE GSN BODLOGO MAN-d bga bol SHILEN DANSNII SISTEM RV ORTSGOOE OO.VVNIIG TA NAR L HIIWEL ZUUNII GAWYA TVVHEN YBDAL BOLN OO
HIIH YOSTOI ZYILEE HIIH L GJ SONGOGDSON YM BGA BZ DE. HIIH YOSTOI YMNII L NEG NI L SHV DE. ZAILSHGVI SHAARDLAGATSI HIIH YOSTOI YMA HIIHGVI YAH YM BE. ENE CHN GAWYA BISH. GAWIA BAIGUULAY GJ BGA BOL EDIIN ZASAG SANHVVGEE SHILEN DANSNII SISTEMD SHILJVVLBEL JINHENE GAWIA BOLNOO