Өнгөрөгч /2017.02.03/нд эмийн санчтай холбоотой ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүрэг дэхь True L хотхоны 715 байрны 1 давхарт байрлах "Зуун наст" эмийн сангаар үйлчлүүлсэн нэгэн эмэгтэй "Муудсан эм зарсан байна" гээд эмийг нь буцааж өгөх гэж ороод эрүүл мэндээрээ хохирсон байна.
Тодруулбал хохирогч эмэгтэй муудсан эмийг нь эмийн санчид буцааж өгөх гэтэл авахгүй болохоор нь "Эрхлэгчтэй нь уулзъя" гэжээ. Гэвч эрхлэгч нь байхгүй байсан учраас гарч явж байтал нь эмийн санч тус үйлчлүүлэгчийн араас шилтэй эмээ шидэж хөмсгөн тус газрыг нь гэмтээжээ. Энэ тухай мэдээллийг нүүр номын нэгэн хэрэглэгч бусдад сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн байна. Хохирогч одоогоор цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )
Эмийн сангийн эрхийг хурааж, эмийн санчид эрүүгийг хэрэг үүсгэн шийтгэх хэрэгтэй.
hudlaa medeelel tavihaa boliochee kamert ny bichigdsen baigaa sh dee em zuichiin buruu ogt baihgui l yum bn lee
Буруу ташаа бичсэн биз,унэхээр нуурнээс нь цус гарсан б на,энэ тал дээр эмзэглээд яахав дээ,хун хохирсон б на,энэ тал дээр ярилцах ёстой байх.
Арайч дэндуу байна,ёс суртхуунгуй хун бэ?
Vilchilgeenii baiguulaga gehed arai bvdvvleg haritsjee. End bichseneer emiin sanch buruutai gej oilgogdloo. hereglegch uuruu yaj haritssan bolood shiltei emeeree shidvvlsiin bol do.
araas shidhed humsug onodog kkkk