Шатахууны үнэ НЭМЭХ ямар ч ҮНДЭСЛЭЛГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 06

Өчигдөр өглөөнөөс эхлэн шатахууны үнэ нэмэгдээд байна.

Тодруулбал, “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630, “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болж нэмэгджээ.

Өнгөрөгч сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс  50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр өсгөөд байна. Иймд шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.

Төрөөс албан татварыг нь бууруулаад байхад ийн шатахууны үнээ нэмэх болсонд иргэд ундууцаж эхэллээ.

Шатахууны үнийг тогтвортой барихын тулд үе үеийн засгийн газар эдгээр аж ахуй нэгжүүдэд уян хатан бодлого барьж, буулт хийсээр ирсэн байдаг. Гэвч төрийн хайр халамжинд хэт бялуурсан шатахуун импортлогчид иргэдээ мөлжсөөр байгаа нь харамсалтай. Мөн шатахууны үнэ нэмэх ямар ч үндэслэлгүй хэмээн олон нийт үзэж байгаа юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(122.201.25.106) 2025 оны 03 сарын 13

Бид өөрсдөө үйлдвэрлэж байгаам чинь дээ, к к к

1  |  0
Иргэн(202.126.89.173) 2025 оны 03 сарын 13

Дэлбэрч сөнөөсөй

1  |  0
зочин(66.181.186.215) 2025 оны 03 сарын 13

” Петровис ”, ” Шунхлай ” клмпаниуд төр засгаас автобензинд оногдуулах онцгой албан татварыг бууруулж тогтоогоод байхад дур мэдэн удирдах дээд байгууллагуудтайгаа зохицохгүйгээр үнэ нэмсэн нь түүнийгээ дагаад ард олны өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ нэмэгдэхийг юман чинээ бодохгүй байгааг харуулж цаагуураа ашгийн төлөө нүдээ ухахад бэлэн болсноо харуулж байна. Иймд эдгээр компанийг үнээ буцааж хэвин хэмжээнд оруулахгүй бол төр төмөр нүүрээ харуулж импортын эрхийг нь хязгаарлах, бүүр хасах арга хэмжээ авах хэрэгтэй байна.

1  |  0
zochin(124.158.125.10) 2025 оны 03 сарын 13

Ene ouyngerel...bathuu....nar bur galzuurch baina !!!!! Odoo hanaj tsadah boloogui um uu? Putin Hodorkovskiig yalaa !!!!!! Neftie Toriin medeld avmaar um !!!!!! Mongol Tramp heregtei baina !!!!

1  |  0
ы(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ түүхэн доод хэмжээндээ хүрсэн.гэтэл анхны үнэндээ дөхөж очоочгүй байхад

1  |  0
ы(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ түүхэн доод хэмжээндээ хүрсэн.гэтэл анхны үнэндээ дөхөж очоочгүй байхад

1  |  0
бензин гэдэг (202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

үхэж далд орж өмхийрч хэвтвэл таарсан дамын наймаачин, панзчин бензинчид юу ч болж байсан олдог ашиг орлогоо нэмэгдүүлэх арга замаа бохир аргаар олсон гэж бүүр сүүлээ толгой дээрээ өргөөд оодорч байна даа. та нарын дээр бас нэг юм бий шүү ... Бензины үнийг хичнээн жил хямд байхад хувалз шиг шимж хонжоод одоо өчүүхэн өсөх хэдхэн цагийн дотор үнээ өсгөж ашгаа багасгахгүй гэж үхэх нь л дээ... • Хариу бичих • Шэйрлэх

1  |  0
Top