Норвегийн шашны сүм хийдүүдийн эрх барих дээд байгууллага Синод ижил хүйстний гэрлэлтийг сүмд батлахыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэр ёсоор, сүм бүр ижил хүйстний гэрлэлтийг зохион байгуулах тусгай орон тоо гаргаж, энэ оноос хэрэгжүүлэхээр болсон юм. Гэтэл энэ шийдвэр гарснаас хойш сүмд очих иргэдийн тоо огцом буурчээ. Норвегийн сүм хийдийн хэвлэлийн төлөөлөгч Оле Ингегийн мэдэгдсэнээр, он гарсаар 4200 итгэгч сүм хийдээ орхисны ихэнх нь дөрөвдүгээр сараас хойш шийдвэрээ гаргажээ. Гэхдээ ингэлээ гээд ижил хүйстний гэрлэлтийг сүмд батламжлах шийдвэрээсээ буцахгүй гэдгийг тэрээр батлан өгүүлсэн байна.
Норвеги улс үнэн алдартны шашны лютераны урсгалыг шүтдэг бөгөөд анхны сүм 1537 онд байгуулагдаж байсан юм. Улмаар 1969 онд төрийн мэдэлд очиж, Сүм хийдийн асуудал эрхэлсэн яам хүртэл байгуулагдан ажиллаж байгаад 2012 оноос биеэ даах болжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )