Намрын чуулганыг баасан гарагт хаана

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 06

 Жил бүрийн аравдугаар сарын 01-нд намрын чуулганыг нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг. Үүний дагуу УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд хаахаар болж байгаа юм. 

Цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал байвал Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зарладаг дэгтэй.  Тиймээс УИХ-ын намрын чуулганыг завсарлуулсны дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хорт утаатай тэмцэх хөтөлбөрийг батлах төлөвлөгөөтэй байна. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.56) 2025 оны 03 сарын 13

М Энхболд 49% н асуудлыг хав дархаар болждээ эрх мэдлээ ашиглан өмч луйвардагчдыг хамгаалаад хол явахгүй л дээ

1  |  0
Top