Хэрвээ нүдээ аниад чулуу шидвэл приус ононо, приуснээс СТА дуучин, годон гуталтайгаа бууж ирнэ гэсэн шог ч гэх үү марзан яриа сүүлийн үед сонсогдох болжээ.
Нээрээ ч Монголд энэ гурваас их юм алга. Монгол Улсын гэх тодотголтой шагнал авна гэдэг хуучин цагт баяр баярын дээд байв. Улсын шагнал хүртсэн нэг нь үеийнхнийхээ дунд манлайлж, бусад нь хүндэтгэдэг байсан. Гэвч одоо цагт гайгүй ганц дуу гаргаад, тэр дууныхаа нэрээр тоглолт хийхэд л СТА тэмдэг энгэрт нь гялалзаж байх нь тэр.
Хоёр жилийн өмнө “Милл кино” компани олон нийтийн сүлжээнд "БНХАУ-ын Эрээн хотод ширхэгийг нь 60 юань, бөөнөөр нь 50 юаниар зарж байна. Тиймээс энэ цол тэмдгийг устгах хэрэгтэй. Ер нь үнэгүйдсэн Соёлын тэргүүний ажилтны тэмдэг хэрэгтэй юу” хэмээн баримт дэлгэж, шуугиан дэгдээж байв.
Хятадын зах дээр зарагдаж буй СТА тэмдгийн үнийг монгол төгрөгт шилжүүлэхэд ширхэг нь 7500 төгрөг болж буй юм. Үнэхээр 7500 төгрөгийн үнэтэй юм бол МУГЖ, дуучин С.Бямбажавын хэлдгээр СТА тэмдгийг СУИС-ийн РОМБО болгочихвол яасан юм бэ?
2013 онд Кино үйлдвэрийн дарга Ж.Солонго хэдэн хүнд СТА цол, тэмдгээр шагнах гэтэл тэд нь хуурамч болох нь илэрч байсан. Тухайн үед хүмүүс Ж.Солонгыг хуурамч СТА тэмдэг хийгээд хүний энгэр цоолох гэж байгаад гардуулжээ хэмээн ярьж байв. Гэтэл тэрбээр энэхүү тэмдгүүдийг “Жигжид сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Ооёогоос авсан гэж мэдүүлснээр тэр хүнд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Энэ бүгдээс харахад СТА тэмдэг зарим нэгэн хүмүүсийн бизнес болтлоо өргөжжээ.
СТА цолоор жилд 1400 орчим хүн шагнагддаг гэсэн судалгаа бий. Сүүлдээ загвар өмсөгч, хип хоп хамтлагийн дуучин гээд авахгүй хүн үгүй болсон. Тухайн салбартаа тодорхой зүйл хийсэн, үнэлүүлэх хөдөлмөртэй хүнийг улс шагнадаг байсан цаг нэгэнт өнгөрчээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 29 )
Соёл урлагийн байгууллагад ажиллаж байсан ахмадууд улсад өчнөөн орлого оруулж бсандаа нэг одон тэмдэгггүй явсаар бурхан болсон хүмүүс зөндөө л бна ямар хурдан гялс аваад бдаг юм бүү мэд.Үр хүүхдүүдэд үлдэх ээж аав соёл урлагт зүтгэсний төлөө нэг дурсамж байхгүй тас мартагдаж байна .
Соёл урлагийн байгууллагад 20 жил халуун халж хүйтэнд хөрч ажиллаж улсад өчнөөн орлого оруулсан гадаад дотоодын хүмүүст урлаг соёлоо сурталчилж бага цалинтай ажиллаар амьдарч ирж байсан . Тухайн үедээ амьд камер болж байнга түгшүүртэй ажиллаж хоол ундаа хагас дутуу идэн ажиллаж бсан музейн ажилтнууд ямарч одон тэмдэг байхгүй тэтгэвэрт гаран бага тэтгэвэрт тул бас тасралтгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч болон амьдарч бна даа
Анжелина Жоли Монгол улсын СТА шал тэнэг байгаа биз дээ. Хэн хэзээ үргэлж үлгэр жишээ соёлтой байх юм? үнэмшилгүй. Ким кардашиан СУИС-ийн хүндэт ромбтон. Шал мангар сонсогдож байна.
Ромбны хэрэг ерөөсөө байхгүй юм шиг санагддаг. Шал дэмий мөнгө үрэлт. Хуучин үед яах гэж ч оросыг дууриасан юм? Би лав эмээгийн хуучин ромбыг хэрэглэсэн. Хэрэглэх хэрэгцээ гардаггүй юм билээ.
гавъяатыг шууд авч болдоггүй юм. тэгээд л заавал ста-тай байх ёстой болдог. СОЁЛООРОО тэргүүлэх соёл урлагийн хүмүүс байна уу? Хар тамхи хэрэглэдэг бол буцаан хурааж авах уу? Үлгэр жишээ байх ёстой юу. Эхнэрээ олон сольсон бол яахуу? Зарим нь ста-гаа буцаагаад тушаачихснаараа онгирдог.
эрүүл мэндийн тэргүүний ажилтан лав Тусгай 2-р эмнэлгээр үзүүлэх, хэвтэж эмчлүүлэх эрхтэй болдог.
далдтай харилцаж чаддаг өндөр чадвар боловсролтой болхоороо байнга Ромбуу гаригтай холбоотойн тэмдэг болгож зүүдэг. ккк. Солонго бол жинхэнэ танхай Рэмбо байхгүй юу.
Дуучдаас бусад урлагийнхан аваагvй ээ Би урлагт 15 жил хеделмерлеед юу ч аваагvй
АХ нь энэ жил хүүхдийнхээ ёлкыг СТА тэмдгээр чимсэн шүү.Сайхан л болж байналэй. Харин одоо хэдэн төгрөг олоод жаахан гүйчихвэл авгайгаа улсын начин болгочих гээд байна.Дэмжээрэй.
дуучдад соёлын тэргүүний ажилтан, гавъяат цол олгохоо болимоор юм аа
Bh estoi ulsad neg mergejileere 20 sdeesh jil tasraltgui unen setgeleese ajilj bga hund ugj bval unetei 5.10 jilj bolohgui avah ne unegui zuv l uneleh heregtei
Bh estoi ulsad neg mergejileere 20 sdeesh jil tasraltgui unen setgeleese ajilj bga hund ugj bval unetei 5.10 jilj bolohgui avah ne unegui zuv l uneleh heregtei
Bh estoi ulsad neg mergejileere 20 sdeesh jil tasraltgui unen setgeleese ajilj bga hund ugj bval unetei 5.10 jilj bolohgui avah ne unegui zuv l uneleh heregtei
Bh estoi ulsad neg mergejileere 20 sdeesh jil tasraltgui unen setgeleese ajilj bga hund ugj bval unetei 5.10 jilj bolohgui avah ne unegui zuv l uneleh heregtei
Шагнал үнэ цэнэ гэж байхаа больсон ш тээ Ээж нь насаараа улсад чин сэтгэлээсээ зүтгэж зүтгэчихээд энгэртээ юу ч үгүй бхад охин нь юу ч хийгээгүй байж танил талаараа АЛТАН ГАДАС аваад зүүчихсэн л байдын ш тэ өмнөөс нь ээжийг нь хархаар яс хавталзаад ч байх шиг хэцүүм бна лээ ш тэ Тэгээд авсан хүн нь ч зүүхэд хэцүү эргэн тойроныхон нь мэдэж бгаа болхоор зүүж ч чадахгүй угааж ч чадахгүй Шагналдаа цензур тавьмаар юм аа жинхэн хөдөлмөрөөрөө авсан хүмүүст ингэж бөөндөөд байх ямар байх нь тодорхой
Энийг авахад амархан ш дээ зах гараа. ста,тэргүүний залуу,хөдөлмөрийн алдар,нийслэлийн шилдэг гээд бүгд байдгийн бн лээ
yaag zov hellee
БИ МОНГОЛ УЛСЫН БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЦОЛ, ТЭМДЭГТЭЙ. НАМАЙГ БИЕИЙН ТАМИРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛТОЙ ТЭР ГЭЖ ЗАРЛАДАГГҮЙ. ИНГЭЖ ЗАРЛАДГААС БОЛООД ШУНААД, ДАРАА НЬ ОЙРХОН МУГЖ БОЛНО ГЭХ МӨРӨӨДЛӨӨР ЗАРЛУУЛААД, ӨРСӨЛДӨӨД БАЙГАА ЮМБИШ ҮҮ?
дуртайд нь өг зүүгээд явахад нь ялгаад өгнө
гүй ээ наад тэмдгээ байлгамаар юм билээ зүүсэн нь авъяасгүй бялдуучид байдаг болохоор ялгахад амар байдын kkk
Yun ni bolohgui baigaa yum. Mongolchuud aviyastai ard tumen. Uguud bai
1990 оноос хойш энэ ардчиллын бузарууд ийм болгосон .Намдаа санал авахын тулд ая тал засч байгаа юм шиг болсон.Уг нь маш олон жил хөдөлмөрлөсөн улсад олон жил ажилсан их бүтээл хийсэн хүмүүс өндөр шалгуураар авах ёстой юм тэгж ч өгч байсан .юм.Сумын ой сургуулийн ой гээд арай л төрсөн өдрийн ойгоор шагналууд гардуулах шахах болжээ.Нөгөө талаасаа капитализм нь социализмаа үнэгүйдүүлсэн болгож харагдуулах гэсэн арга ч юм шиг.Өнгө мөнгөний хорвоогоос үнэний хорвоо бидэнд хэнбугайд ч хэрэгтэй баймаарсан.Үнэнээрээ шагналаа авч байвал үнэтэй байхсан.ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД СТА ТЭМДЭГЭНД БУРУУ БАЙХГҮЙ.
яг одооны энэ шагнал гэж хүний энгэрт зүүж өгдөг тэмэгүүд бүгд үнэ цэнэгүй болж дээ 1990- оноос өмнөх төрийн тэмдэгт шагналуудыг яг өгөх хүнд жинхэнэ хөдөлмөрч хүмүүст зүүлгэдэг үнэ цэнэтэй нэр хүндтэй байлаа . Одооны энэ алтан гадас бол зүгээр л тэмдэг болсон монголын бүх хүмүүс арын хаалгадаж танил талаараа авдаг болчихсон гэж хүмүүс их ярьдаг юм билээ . энэ үнэний хувьтай
Chadlaaraa avsan ni ene tebdgendee ih l hairtai baidag um daa.
NEG DUU AYALDAG DURAKUUD BUGD , TEGEED TUUNIIGEE ZARLUULAKH DURTAYG YANAA , DUU DUULNA GEDEG CHINI MEREGJIL BISH , MONGOLCHUUD BUGD L DUU AYALJI CHADNA. TER BULLDRUUG KHARAKHGUY YU .
Энэ үнэний ортой шүү .Ер нь шагналыг шинэчлэх хэрэгтэй дээр үед үнэн ажил хөдөлмөрөөрөө авч байсан хүмүүс одооны хуурамч хүмүүстэй адилхан болчихоод шагналаа зүүхээс ичиж байна шүү дээ
Соёлын тэргүүн гэж сонссоноос хөдөө аж ахуй, шинжлэх ухааных гэж сонсоогүй
бараг ч байхаа даа...