Баянгол дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Х.Саран Улсын бүртгэлийн Хяналтын газрын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нарт 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, улсын байцаагч нараас гаргаж буй зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр сургалт явуулжээ.
Улсын бүртгэлийн Хяналтын газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Оюуны өмчийн газар нэгтгэгдсэн бөгөөд бүртгэлийн болон оюуны өмчийн хяналтын эрх бүхий улсын байцаагч нарт хийсэн сургалтаар эрх бүхий улсын байцаагч нар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрхэн явуулж байгаа, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлүүдийг шийдвэрлэхэд тулгарч буй асуудал, төлөгдөөгүй торгуулийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж туршлага солилцсон нь дээрх салбаруудад мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн актуудын талаар нэгдсэн ойлголттой болох, улсын байцаагчдын чадавхийг сайжруулахад үр дүнгээ өгсөн сургалт болжээ.

Сэтгэгдэл ( 0 )