ОХУ алан хядагчдыг суулгах тусгай шорон байгуулж магадгүй болжээ. Тус улсын Дотоод явдлын яамны Аллага хядлагатай тэмцэх газрын дарга Денис Корников энэ талаар мэдээлсэн байна. Түүний хэлснээр, хууль тогтоогчид энэ асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа гэнэ. “Төрөлжсөн шорон барихад маш олон газраас зөвшөөрөл авах ёстой болдог. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байна” хэмээн Денис Корников онцлон тэмдэглэжээ.
Аллага хядлагатай тэмцэх тухай багц хуулийн төслийг энэ сарын эхээр төрийн думд өргөн барьсан. Эдгээр хууль дотор дээрх асуудал мөн багтаж байгаа аж. Шинэ хуульд мөн аллага хядлагыг сурталчилж, дэмжсэн сэтгэгдлийг интернэт орчинд үлдээсэн тохиолдолд нэг сая хүртэлх рублиар торгох, эсвэл тав хүртэл жил хорих шийтгэл ногдуулах заалт ч байгаа гэнэ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )
зөв. алан хядагчдийг амьдаар нь тамлаж залхаан цээрлүүлж зовоох хэрэгтэй.
монгол удсаа өрнөөс гаргахад бид туслахад бэлэн байна харин улсын их мөнгийг идсэн оффшёр бүсэд мөнгөө нууж татвараас зайлсхийсэн , хууль бусаар хөрөнгөжсөн Баяр,Баярцогт зэрэг хүмүүсийн тэр мөнгийг хуулийн дагуу хурааж улсын өрийг төлөхөд зарцуулаач монгол хууль байгаа шүүдээ төр яагаад зүгээр суугаад байна бид тэмцэхэд бэлэн байна шүү
zalhaan tseerluuleh gazar bii boloh ni dee