Дахин нэг цагдаа нэгэн өрхийг гэр оронгүй болох аюулаас хамгаалжээ

2017 оны 02 сарын 04

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр үүргээ амжилттай гүйцэтгэж, айлын гэр шатаж байсныг унтраан, нэгэн өрхийг гэр оронгүй болох аюулаас хамгаалжээ.

Тэрбээр энэ сарын 28-ны өдөр түүнийг авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг “Булгийн гудамжинд айл шатаж байна” гэсэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, иргэн Ц-ийн таван ханатай монгол гэрт гал гарч байсныг унтрааж, аюулгүй болгосон байна. Гэрийн эзэн иргэн Ц гэр бүлийн хамт цагдаагийн дэслэгч Б.Энхбаяртай уулзан, талархал илэрхийлсэн байна.

Цагдаагийн алба хаагчийн болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа ажлын амжилт хүсье.

Цагдаагийн алба хаагчид өдөр бүр чимээгүйхэн гавьяа байгуулагч байдаг билээ.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.190.124) 2025 оны 03 сарын 13

Mundag zaluud amjilt

1  |  0
Батирээдүй(103.212.118.231) 2025 оны 03 сарын 13

Тангараг өргөсөн албан хаагч ар маань үүргээ сайн гүйцэтгэж байна даа ард түмэн галын аюулаас болгоомжилон аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна даа

1  |  0
zochin(202.21.106.157) 2025 оны 03 сарын 13

bayar hurgie eruul enkh sain saikhaniig husie

1  |  0
би (202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

жоохон хүүхдэд цагдаа форм өмсгөсөн байна шүү дээ ккккккк амжилт хүсье

1  |  0
Top