Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэд сүүлийн үед сүлжээний бизнест луйвардуулах нь ихэсчээ. Гэртээ бага насны хүүхдээ хардаг айлын эзэгтэй, бага орлогтой иргэд энэ бизнесийн гол золиос болсоор байгаа юм. 62,500 төгрөгөөр элсээд гурав хоногийн дотор мөнгөө гурав дахин өсгөх боломжтой хэмээн ойр дотныхоо хүмүүсийг энэхүү сүлжээнд элсүүлж, 258,000 төгрөг буцаан олгодог байна. Эхний удаад мөнгө нь найдвартай өссөнд урамшсан иргэд урд нь өгснөөсөө арай илүү мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг ч хоёр дахиа авч чадалгүй луйвардуулсан тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Энэхүү сүлжээнд хамгийн өндөр мөнгөөр элсүүлдэг “G-Time” гэх сүлжээний тухай энд онцлон хүргэе.
Энэ нь “GOLDEN TIME” гэсэн үгний товчлол аж.
Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл аж.
Төсөл хэмээн сүржин нэрлэсэн ч угтаа бол сүлжээ. Гэвч Казахстан улсаас ийм нэртэй үйл ажиллагаа явуулдаг төв байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
Монголд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP аж.
Хамгийн багадаа 135 мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэнэ.
Тэд Монголд үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй.
Мөн манай улсад энэ төрлийн бизнестэй холбоотой хуулийн заалт огт байхгүй юм. Тиймээс ямар ч төрлийн сүлжээний бизнес манай улсад цэцэглэн хөгжиж, иргэдийг хохироох магадлал хамгийн өндөр байдаг ажээ.
Түүнчлэн манай улсад сүлжээний бизнес явуулж буй газруудыг хянах, шалгах газар огт байхгүй.
Аливаа бүтээгдэхүүн зарж борлуулах тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнд хяналт тавьдаг. Харин бэлэн мөнгөөр элсч, багтаа хүн нэмж элсүүлэх маягаар ажилладаг бол ямар төрийн байгууллага хянах нь тодорхойгүй байгаа юм.
Өөрийн эд хөрөнгө хэрхэн хамгаалагдах, найдвартай эсэхэд зөвхөн аман яриагаар итгэсэн иргэд сүлжээний бизнест ийн хошуурах нь болсон нь харамсалтай. Хөрөнгө оруулж буй мөнгө нь дотооддоо биш гадагшаа урсаж байгааг ч анхаарах сөхөө тэдэнд алга.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн бизнест элсэхгүй байхыг удаа дараа сануулсаар байгаа юм. Мөн тус төслийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт тодорхойгүй хэмээн албаны эх сурвалж мэдэгджээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )
За энэ нийтлэлийг бичигч өнгөрсөн оны мөн үеийн мэдээлэлийг хуулаад бичсэн бололтойм. Нөгөөтэйгүүр ямар ч судалгаа шинжилгээ, эрэн сурвалжлалгүй бичсэн нь тодорхой байна. Учир нь сүлжээний бизнес гэх хуулиар хориотой пирамид тогтолцоотой залилан луйваруудыг судалдаг нягталдаг судлаачидаас гадна судалгааны байгууллага аль эрт 2006-онд байгуулагдсан төдийгүй өнгөрөгч жилийн хугацаанд Монгол улсын зах зээлээс 60-орчим сүлжээний залиланг илчилж таслан зогсоосоор байгаам байна. Ьүүнчлэн үргэлжлүүлээд хууль хяналтын байгуулллагуудтай хамтран энэ зэхзээлийг бүрэн цэгцлэхээр ажиллаж байгаа юм билээ...
мөнгөө өгсөн хүмүүс,хэнд өгсөн хэний ятгалгаар орсон тэр хүнээсээ мөнгөө одооноос нэхэмжил...яахаараа хүмүүсийг ийм юманд уруу татаж амьжиргааны хэдэн төгрөгийг авдаг байнаа..
Энх-Уянга ингэж хамаагүй бичиж байж хуулийн хариуцлагаа хүлээвдээ
ene hezeenii medeelel ve. Alban yosoor zuvshuurul 28/11 2016 nd avsan shudee
ene hezeenii medeelel ve. Alban yosoor zuvshuurul 28/11 2016 nd avsan shudee
Seremjluuleg bichsend setguulchid bayarlalaa.suljee gedeg yum humuusiig solioruulj bn amar hyalvar mongotei boloh gesen bish baigaa hedeesee salaad or shirend otsgooj bn hoorhii
hoorhiis min bas mongoo arvijuulj amidralaa deeshluuleh geed l demii yumand orj bna daa
Er ni suljeend teneg humuus l ordog olon cn hun hohirsniig sonsson doo
ugsnee hiij suljeend orsiin hogchin
Bas aylaliin geed suljeend huurhii baahan munguu ureed tuuzan nuhduud ih bnlee, huuliaa atalyaa ard irgedee iim luiwraas hamgaalyaa UiH huuli bataldag nuhduudee
ene hezeenii medeelel ve. Alban yosoor zuvshuurul 28/11 2016 nd avsan shudee