“Эрдэнэ -Зуу” музейгээс бурхан алдагдсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

2017 оны 02 сарын 04

Т, Д, М нар нь 2014 оны 05 сарын 18-19-нд шилжих шөнө бүлэглэн, шунахайн сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ-зуу”музейд хууль бусаар нэвтрэн орж, 7 ширхэг бурхан хулгайлж, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Сум дундын шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 2 сая төгрөг хурааж,Д, М нарт тус бүр 12 жил, Т-д 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хэргийн шүүх хуралдааныг "Загвар” шүүх хуралдааны хэлбэрээр хийж, хуралд прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулсан нь прокуроруудыг мэтгэлцэх ур чадварт суралцуулахад нөлөөлсөн чухал ажил болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.5) 2025 оны 03 сарын 13

Ene buhduud ny tegeed oldson yum uu, bur ustgasan ,esvel gadaad ruu garsan yum uu,ter ny chuhal baina

1  |  0
Top