Хуурамч дипломтнууд төрийн албанд шургалсан түүх

2017 оны 02 сарын 03

Хуурамч диплом, бичиг баримт ашиглан төрийн албанд шургалсан цөөнгүй хүмүүс байгаа нь нэгэнт ил болсон баримтыг нэхэн нийтэлж байна. Учир нь Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор “цэцэглэж”, хариуцлагаас чөлөөлөгдөж байдаг нэгэн хууль бус бизнес бол хуурамч диплом ашиглах, захиалгаар хийх. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит шалгалт үүнийг гэрчлэв. Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар гэх дөрвөн газарт хийсэн шалгалтаар боловсролын хуурамч бичиг баримт бүрдүүлсэн 37 төрийн албан хаагч илэрчээ. Нэгэнтэй хууль бус үйлдэл хийсэн тэдгээр төрийн албан хаагчдад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хуулийн дагуу арга хэмжээ авахыг харьяалсан байгууллагуудад үүрэг болгосон гэнэ.

Хамгийн олон хуурамч дипломтой ажилтнуудын жагсаалтыг нийгмийн даатгалынхан эзэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ш.Энхцэцэг,  Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Энхболд, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нямцэнд, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Намсрайжав, тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 23 дугаар хорооны хөдөлмөр халамжийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан Ж.Үүрийнтуяа, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэцэцэг нар хуурамч дипломоор ажиллаж байсан аж. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.221) 2025 оны 03 сарын 13

Erdene uneheer hulhi hulgaich yumaa edniig medehgui l baiv gej iim huniig ter gar hultein hamt zailuul baliar yumnuud

1  |  0
ХМ(66.181.189.29) 2025 оны 03 сарын 13

С ЭРДЭНИЙН ТУСЛАХ БАЙСАН ХҮҮХНҮҮД БАЙНА ДАА ҮҮРИЙНТУЯА ГЭГЧ АВГАЙГААС ЭХЛЭЭД БААХАН ХҮҮХНҮҮД....

1  |  0
өаах(122.254.111.170) 2025 оны 03 сарын 13

Шоронд хийхгүй байгаа болохоор хуурамч диплом ашиглаад байх нь зөв шүү

1  |  0
зочин (202.9.40.233) 2025 оны 03 сарын 13

Их дээд сургууль төгссөн нь ажилгүй танил тал мөнгөтэй нь төрлүү дайрах болждээ

1  |  0
zochin(122.201.22.206) 2025 оны 03 сарын 13

huuramch diplomtoi h uniig ilruulj chadahgui bna. yamarch angi hamt Olon baihgui B agsh baihgui h uniig l ilruulj chadahgui bna. esvel sonirholgui bna. but dargaar ajillaj bna shu

1  |  0
Иргэн(103.229.121.251) 2025 оны 03 сарын 13

Хуурамч дипломтой хүн дарга болсон байгаа энэ нам ямарч хяналгүй мөнгөөр дарга болгосон байдаг.

1  |  0
Ха Ха (103.14.36.6) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ даргын гавьяа

1  |  0
Зочин(202.9.43.59) 2025 оны 03 сарын 13

хуурамч диплом өвөртөлсөн мэргэжилгүй боловсролгүй эсвэл мэргэжил боловсролоо дутуу эзэмшсэн юмнууд олон байгаа.

1  |  0
Top