УИХ-ын 22 гишүүний бүрэлдэхүүнтэй лобби бүлэг байгуулагдсан байна. Тус бүлэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагджээ. Манай улсад 2016 онд 404 мянган жуулчин ирсэн мэдээ байна.
Лобби бүлэгт Л.Оюун-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Д.Батзориг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нарын МАН-ын 22 гишүүн багтжээ. Өвөрмөц тогтоцтой газар нутгаа түшиглэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын цогцолбор байгуулж, жуулчдыг татах шаардлагатай хэмээн үзсэн байна. Ингэснээр аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох бөгөөд үүнд УИХ-ын лобби бүлэг дэмжлэг үзүүлэх гэнэ.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 2 )
Хятадууд л биш шүү, нөхөөд
Ed nar xyataduud orj irex asuudliig shuud devreegeed yavax ni l dee.