Шуурхай албаны автомашин очих боломжгүй зам гарц, өндөр хүчдэлийн доор буусан айл өрхийн судалгааг хийлээ

2017 оны 02 сарын 03

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн нийт 16 алба хаагч 1 автомашинтайгаар хорооны мухар гудамж болон шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй зам гарц, өндөр хүчдэлийн доор буусан айл өрхийн судалгаа хийлээ.

Мөн хорооны хэсгийн ахлагч, эрчим хүчний албаны инженер, цахилгаанчин нартай хамтран гэр хороолол бүхий 15 хэсгийн 96 айл өрхийн 989 иргэдэд заавар зөвлөмж өгч, гарын авлага, матeриал тараан ажиллалаа гэж СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

02-02-3

02-02-2

02-02-1

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top