Хүүхдээ гурван нас хүртэл асарвал улсаас тэтгэмж олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

УИХ-ын өчигдөр явагдсан чуулганаар зургаан шинэ хууль баталлаа. Тодруулбал батлагдсан зургаан хуулийн дотор хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлд авах тэтгэмж нэмэгдсэн, аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн зэрэг хуулиуд байлаа.

Шинээр батлагдсан зургаан хууль:

1.Үрчлэн авсан хүүхдийнх нь тоогоор 1.6 жилийн НДШ нэмж тооцохоор боллоо.

2. Малчид болон хувийн бизнес эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлөх боломжтой болголоо.

3.Онцгой байдлын алба хаагчид онцгой нөхцөлд ажиллахдаа 20 хувийн нэмэгдэл авна.

4.ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө.

5. Нэг жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбумаас бага орлоготой ААН-үүд татварын хөнгөлөлт эдлэхээр боллоо.

6.Ахмад настанд олгох нэмэгдэл, хөнгөлөлтийг өөрчиллөө.

Дээрх зургаан хуулиас гурав хүртэлх насны хүүхдээ харах эхчүүдэд олгох хөдөлмөрийн хөлс олонд ам сайтай байгаа юм. Энэ хууль батлагдсанаар нийтдээ 20-оос доошгүй жил, 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажилласан шимтгэлээ төлсөн 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болж байгаа юм.

Мөн өөрөө төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нэмж тооцохоор болж байна.

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор тусгаж дээрх хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлхээр болсон.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа. Энэ хууль батлагдсанаар Онцгой байдлын алба хаагчид онцгой нөхцөлд ажиллахдаа 10 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан бол 20-оос доошгүй хувь болон нэмэгдсэн.

Дээрх хуулиуд нь батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх юм.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolor(122.201.22.249) 2025 оны 03 сарын 13

Yu we bvr 2018ond heregjvvleh yma yah gj odo yrij sensatsi vvsgedeg bnaa tegjil taaraa

1  |  0
зочин(66.181.160.4) 2025 оны 03 сарын 13

3 hvrtel nas ene jil batalsan bol sain bhgvi yu hvvhedee haraad suuj bga eejvvd zondoo shdee

1  |  0
Top