Намбарын хүү Ерөнхийлөгчийн сонгуульд ЗЭХЭЖ явна уу, эсвэл ЦӨХӨРЧ явна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

Цагтаа мандан бадарч цагаан захтны тэргүүн эгнээнд явж байсан онцгой хүн бол яах аргагүй Н. Энхбаяр.  Улстөрд түүний  мандан явсан он жилүүдийг хэн хүнгүй мэднэ.  Гэвч Намбарын хүү нэг л өдөр хэт өндрөөс газарт унаж ажил амьдрал, эрүүл мэнд нь оронгоороо эргэсэн он жилүүдтэй золгосон гэж хэлж болно.

Тэрээр 2016 оны  УИХ-ын сонгуульд “ял шийтгэлтэй” гэх шалтгаанаар нэр дэвших боломжоосоо мултарч гурван хоног намын нөхдийн хамт  өлсгөлөн тэмцэл зарлаад ч тусыг эс олж эцэс сүүлд нь  эхнэрээ хүртэл сонгуульд сойж үзсэн. Энэ мэт байдлаар улс төр дахь орон зайгаа олж авахыг дэндүү хүссэн нэгэн. Н.Энхбаярыг тойрсон аар, саар мэдээ үргэлжид гарч байдаг хойно  хамгийн сүүлийн мэдээлэл гэхэд  "Намын даргаас нь түүнийг буулгана" гэх яриа  хэвлэлээр гарсан нь түүний талаарх мэдээлэл үүгээр дуусгавар болов. 

Үнэхээр тэр таг чиг байгаа нь намаасаа холдов уу гэх сэрдлэгийг төрүүлэв. Тиймээс МАХН-ыг тойрсон зарим асуудлаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгээс тодруулахад тэрээр "Намын даргын хувьд хэд хэдэн лекц, илтгэлүүдийг  их сургуулиудад тавьсан, таг чиг болсон зүйл алгаа. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж л байна. Намын даргыг солих тухай асуудал өнөөдрийг хүртэл яригдаагүй, өөрчлөх цаг үе ирсэн гэж бид үзэхгүй байгаа. Намын дарга сольсноор шинэчлэл явахгүй, нам өөрөө зөв бодлоготой, зөв удирдлагатай явсан цагт хэзээд ялалтад хүрнэ. Ямар үед намын даргыг солих асуудал яригдах вэ гэхээр сонгуульд амжилтгүй оролцох, нам доторх фракц, бүлэглэлийн зөрчилдөөн, эсвэл тухайн намыг удирдан авч явах боломжгүй  болсон , гол нь гишүүд өөрсдөө хүсэх зэрэг маш   олон хүчин зүйлс нөлөөлдөг. УИХ-ын сонгуулийн ялагдал биднээс, болоод намын удирдлагаас шалтгаалаагүй. Хуулийн луйвар, царцааны нүүдэл, худал амлалт, мөнгө тараалт энэ бүхнээс болсон. Мэдээж хар машин, 60 тэрбум. Дээр нь албан тушаалын наймаа буюу урвалтууд нөлөөлсөн" гэв.

Тус намын  Их хурал дахь ганц төлөөлөл болох О.Баасанхүү  намын төлөөллийн  үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа хэмээн олон нийт үзэж буй. Хэлэлцэж буй хуулийн төсөл бүр дээр  санал бодлоо хэлж байдаг тэрээр  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай  хуулийг  шударга бус сонгууль явуулахад учир дутагдалтай гэж хэдэнтээ хэлж эцэстээ хуулийн төсөл төрхөмдөө буцсан.  Ийн таалагдахгүй байсан Ерөнхийлөгчийн  сонгуулийн тухай  хууль  нь буцаагдсан тул  МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд зэхэж эхэлсэн болов уу. Энэ тухай  мөн З.Баянсэлэнгээс асуухад "Манай намын хувьд аливаа сонгуульд оролцоход ээдрээ төвөгтэй, саад бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал, нэр дэвшүүлсэн хүнийг маань сонгуулийн жагсаалтаас хасах, аль болох сонгуульд оролцуулахгүй байх  бүхий л арга хэрэгслийг хэрэглэдэг. Хамгийн том арга хэрэгсэл нь мэдээж хууль хүчний байгууллагаар далайлгадаг явдал юм.  Үүнийгээ ашиглаж өнгөрсөн сонгуульд манай намын даргыг нэр дэвшүүлээгүй.Энэ удаад ч ашиглах биз. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь маш эргэлзээтэй байгаа. Одоогоор нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан зүйл алга" гэсэн юм.  

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухайд “Би МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой” гэдэг хатуу байр суурьтай байгаа. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлагаа ухамсарлах ёстой. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Биднийг суудалтай болгож өгчхөөд байхад энэ боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийхэд хүрнэ” хэмээн тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Үүнээс харахад МАХН одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд орох эсэхээ шийдээгүй байгаа бололтой. Намын дарга нь таг чиг, намын нөхөд нь эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь энэ бүхнийг илтгэх болов уу.

 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.186.138) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж найман жил тэнэлээ ганц зоосний өр барагдуулсангүй Харин хулгай луйврын хэрэгт хунцуй шамлан оролцож эхэллээ

1  |  0
Иргэн(112.72.11.117) 2025 оны 03 сарын 13

Иш Энхбаяр гуай одоо больдоо.Ерөнхийлөгчөөр таныг дэмжихгүй шдэ.Нас намбаа бодоод тайван сайхан амьдар.

1  |  0
зочин(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

төрийн хүн дээ

1  |  0
MENGET ZAIL(82.72.118.104) 2025 оны 03 сарын 13

ENE HUNIIG UVSIIN MENGET NYAMDORJ NUGAS RUU NI HUTGA SHAASAN.ENE HAR MENGETEI HAZGAI HELTEI SHUDRAGA HUNII DURD TOGLOSON ZANDALCHING TOROOS ZAILUULAH TSAG BOLSON.TER BOL 1 NOMERIIN REKETCHIN.ATG BOLON SHUUH PORKUROR ENE HUNII DOHIOGOOR AJILLADAG.TUUNEE ELBEGDORJ BOLON BUSAD RUU CHIHEJ HARUULHAA BAS SAIN MEDDEG.DORVODUUD BIDNIIG EZELJ BIDNIIG ZARJ DUUSLAA

1  |  0
Bi(27.123.214.82) 2025 оны 03 сарын 13

Enkhbayar l uneg ajillagaa hiij chadna. Eh ornoo hudaldsan etgeeduudiig ter l shuuj atd tumniig hohirolgui bolgoj chadah huchtei udirdagch shuu

1  |  0
bi(27.123.214.82) 2025 оны 03 сарын 13

Enkhbayar l mongoliig hudaldsan etgeeduudiin handiig darj ofshorchdiin mungiig oruulj irj chadna. Uur huchtei hun algadaa. Bugd baritsaand bna busad ni

1  |  0
Зочин(122.201.31.101) 2025 оны 03 сарын 13

Олон л хүнээс өшөө хорслоо авмаар байгаа байх. Даанч болохгүй дээ.

1  |  0
Н. ЭНХБАЯР ТАНД ! (202.9.41.224) 2025 оны 03 сарын 13

Н.ЭНХБАЯР АА! НААДАХ 2 САЛГАСАН НАМАА НЭГ БОЛГООД АМАР ТАЙВАН АМЬДРААЧ ! ИНГЭЭД Л ЯВААД БАЙВАЛ ЮУ Ч САЙХАН БОЛОХГУЙ ЭЭ!!!! МОНГОЛ УЛСЫН ЕРЕНХИЙЛЕГЧ - ЭВ НЭГДЛИЙН БАТАЛГАА БАЙСАН ХYН ИНГЭЭД Л АРД ИРГЭДЭЭ БАС ХУВААЖ ТАЛЦУУЛААД Л ЯВЖ БОЛДОГ ЮМ УУ??????ЭВДРЭЛЦДЭГ ЦАГ БАЙХАД ЭВЛЭРДЭГ ЦАГ БАЙДАГ БИЗ ДЭЭ?ЕЕР АРГААР НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ АВСАН ЧИНЬ ДЭЭР БАЙХ АА, ЮУН МАХН

1  |  0
бат(103.10.20.86) 2025 оны 03 сарын 13

хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг төр хэрэгтэй хүн дээ элбэгдорж авилгачин гээд орилоод байсан одоо хар эрдэнэтийн 49 хувийн ард нь байгаа биз дээ үүнийг хийх гэж Н. Энхбаярыг бусдын толгойг угааж байгаад зайлуулсан биз дээ

1  |  0
chuluut(103.229.123.212) 2025 оны 03 сарын 13

Enhbayr guyi hiidgee hiisen, odoo eldev uls tor hereggui . olon tumen ch huleej avagui

1  |  0
Oko(202.70.46.222) 2025 оны 03 сарын 13

Odo Enhbayar dargig eldveer orolddogoo bolimoor yum. Aguu udirdagch lider hun gedegt hen ch ergelzehgui bhaa

1  |  0
Top