“Номоо солилцъё” өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан  Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрөгч нэгдүгээр сард төв талбайд зохион байгуулсан билээ.

 Өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож унших зорилготой  тус өдөрлөг нь сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон. Тэгвэл үүний дагуу маргааш 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд тус өдөрлөг болох гэж байна.
 Өнгөрөгч нэгдүгээр сард болсон өдөрлөгөөр 300 орчим иргэд номоо солилцон уншжээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top