Максим Цыдендоржиев: Монголчуудыг эрүүл, аюулгүй, Олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангах бидний зорилго

2017 оны 02 сарын 03

ОХУ-д тэргүүлэх үйлдвэрийн эрүүл, аюулгүй, Олон Улсын стандарт шаардлагыг хангасан хүнсний бүтээгдэхүүнээр Монголчуудыг хангахыг зорьж байгаа Интрамаксимум компанийн гүйцэтгэх захирал Максим Цыдендоржиевтай ярилцлаа.

- Юуны өмнө компаниа танилцуулна уу?

- Интрамаксимум компани нь Махеевъ брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор компани юм. Монголд 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн . Махеевъ  брэнд нь  Орос улсдаа майонезийн чанараар нэгдүгээрт, кетчупийн борлуулалтаараа хоёрдугаарт ордог. Дашрамд хэлэхэд манай кетчуп болон майонез ОХУ-даа олон нийтийн санал асуулгаар шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч ”Товар года-2016” шагналыг авсан. 

Бид 2012 онд компаниа байгуулахдаа Махеевийн бүтээгдэхүүнийг сонгосон. Учир нь Махеевъ брэндийн бүтээгдэхүүнүүд маш сайн чанартай бөгөөд химийн бодис, будаггүй, 100 хувь органик ба Оросын Холбооны Улсын төдийгүй Олон Улсын чанарын шаардлагыг бүрэн  хангасан. Мөн өндөр технологийн Герман болон Испанийн тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тодруулбал, майонез нь дөрвөн төрөл, варень нь жимснээсээ шалтгаалаад есөн төрлөөр үйлдвэрлэгдэнэ.

Үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн нь дэлхийн чанарын шаардлага буюу ISO 22000-г хангасан байдаг. Тус үйлдвэр нь 170 оронд бүтээгдэхүүнээ гаргадаг ба үүнээс 24 оронд манайх шиг албан ёсны дистрибьютор төлөөлөгч байдаг.  Монгол нь Азидаа анхны дистрибьютор компанитай орон болж байна. 


Махеевъ үйлдвэрийн ямар бүтээгдэхүүнийг оруулж ирж байна вэ?

- Майонез, кетчуп, мах амтлагч, тахиа амтлагч, варень, чихэр гэх мэт хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Хэрэв Махеевъ үйлдвэр шинэ бүтээгдэхүүн гаргавал түүнийг ч гэсэн оруулж ирэх боломжтой. Манай компани чанар, ОУ-ын стандартад нийцсэн, органик, химийн хольцгүй байх гэх мэт өндөр шаардлагыг тавьдаг. Монголын ард түмнийг чанартай, витаминлаг хүнсээр хангах бол бидний зорилго. Өнөөдөр хүн болгон дуртай хүнсээ гаднаас оруулж ирж байна. Харин бид тухайн улсдаа тэргүүлэх үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх зорилтыг тавин ажиллаж байгаа. 

Оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлог чанараас дурдвал?

Чихэр гэхэд хүүхдийн эрүүл мэндэд хоргүй, будаггүй, байгалийн гаралтай чихрүүд байдаг. Дотроо шоколадтай, цөцгийтэй, интоортой, зөөлөн цэлцэгнүүртэй гэх мэт олон төрөл. Хүүхдүүдийн хоолны тухайд амин дэмээр баялаг, өдрийн илчлэгээ бүрэн авах боломжтой өглөөний хоолыг оруулж ирдэг. Варений хувьд 100 хувь органик. Зарим варениудын жимс нь няцарсан, будаг оруулагч заавал орсон байдаг бол манай варений жимс ширхэг, ширхгээрээ гарч ирдэг. Мөн витаминыг нь хадгалсан байдаг болохоор вирусийн эсрэг үйлчилгээтэй буюу дархлааг дэмждэг. Идэж болно, усанд найруулаад ууж ч болно. Мөн манай варений бас нэгэн давуу тал нь савлагаандаа байгаа. Жимсний чанамалаа идэж дууссаны дараа савийг нь стакан болгож хэрэглэх боломжтой, шил нь зузаан. Энэхүү варень маань хүмүүст аль хэдийн танигдан, брэнд болсон, эрэлттэй бүтээгдэхүүн юм. Стаканаас гадна шахдаг савлагаатай бас бий. Энэ нь савлагаанаасаа хамаараад арай хямд. Төрлийн хувьд гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд, нэрс, чацаргана,  интоор, ойн жимс, лимон, апелсин гэх мэт. Мөн бусад варений хадгалах хугацаа 3-4 жил байдаг. Харин манай варений хадгалах хугацаа нэг жил байдаг. Энэ нь чанартай болохын бас нэгэн баталгаа. Химийн бодис их хэмжээгээр хольж байж хадгалах хугацааг уртасгадаг шүү дээ.  

 


Дээр дурдсанаар Орос улсдаа нэгдүгээрт ордог майонез, кетчуп оруулж ирдэг гэсэн. Эдгээр бүтээгдэхүүн нь ямар онцлогтой вэ?

-Маойнезаа Бөднө шувууны өндгөөр хийдэг. Бөднө шувууны өндөг нь ховор бөгөөд бусад шувууны өндөгнөөс том, тэжээлтэй, уураг сайтай, витаминтай байдаг. Монголд худалдаалагдаж байгаа бусад майонезуудад “Крахмал” буюу өтгөрүүлэгч орсон байдаг. Харин манай майонезод ямар ч  крахмал ороогүй боловч өөрөө маш өтгөн. Бусад газрын үйлдвэрүүд майонездаа хямдхан напс, буурцаг, эрдэнэ шишийн  тос хийдэг бол манайх зөвхөн наранцэцэг, оливын тос хийдэг. Кетчупийн хувьд Орос Улсдаа борлуулалтаараа хоёрдугаарт орсон чанартай бүтээгдэхүүн. Мөн л 100 хувь байгалийн гаралтай, органик, генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Сахарын шижинтэй хүмүүс хэрэглэхэд ямар нэгэн хор нөлөөгүй, сав баглаа нь байгальд хор хөнөөлгүй, амт нь маш сайхан,чанартай гэдгээрээ давуу талтай. Дээр дурдсан вареньтай адил кетчуп-нд орсон хольцууд болох лууван, сонгино, перц, амтат чинжүү, сармис нь жижиг ширхгээрээ гарч ирдэг. 

 


Мэдээжийн хэрэг чанартай хүнсээр хийж байгаа болохоор үнэтэй л байхдаа?

-Манай бас нэгэн давуу тал бол үнийн хувьд хямд, уян хатан байдал. Бид хэрэглэгчдийн худалдан авах чадварт тохируулж үнэ ханшаа боломжийн байлгахыг хичээдэг. Үнийн хувьд маш уян хатан бодлогыг барьдаг. Тухайлбал, кг-н зөөлөн чихэр маань E MART худалдааны төвд 1 кг нь 10000 төгрөг гэж байхад бусад үйлдвэрийн ижил төрлийн чихэр 15000, 20000 төгрөг гэх мэт илүү үнэтэй байх. Гэхдээ хямд гээд чанаргүй биш. Олон улсын шаардлагыг маш сайн хангасан, шоколад 100 хувь орсон байдаг. Майонез, кетчуп ч мөн ялгаагүй ОХУ-с импортлож буй бусад брэндийн бүтээгдэхүүнүүдээс хямдаар борлуулагдаж байгаа. Яагаад манай үйлдвэрийн бараа хямдхан байна вэ гэвэл  Махеевийн үйлдвэр нь төрөл төрлийн бүтээгдэхүүнийг маш ихээр хийдэг, үйлдвэрлэлийн цар хүрээ өргөнтэй тул үнэ хямд байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Жижиг үйлдвэр бол өртөг өндөр гардаг.Түүнчлэн Махееъвийн үйлдвэр нь эдийн засгийн чөлөөт бүсэд байрладаг. Энэ нь татвар харьцангуй бага гэсэн үг. Тиймээс энэ нь бид энэхүү брэндийг сонгох нэгэн шалтгаан болсон.

-Оруулж ирж байгаа бүтээгдэхүүний борлуулалт хэр байгаа вэ, Танай бүтээгдэхүүний авъя гэвэл хаана зарагдаж байна?

-2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсаар Монголын зах зээлд танигдаж чадсан. Тодруулбал Номин, Сансар, Оргил, МАКС болон бусад том сүлжээ дэлгүүрүүд, “E-MART” худалдааны төв, Нарантуул, Дэнжийн мянга, Барс, Хар хорин гэх мэт хүнсний зах, жижиг дэлгүүр, ресторан, гуанз гээд бүхий л сувгуудаар бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг хичээдэг. Зөвхөн манай бүтээгдэхүүнийг сонгодог хэрэглэгчид ч  бий.   

-Өөр үйлдвэрүүдээс танай компанитай хамтарч ажиллах санал тавьж байна уу?

-Тавьж байгаа. Гэхдээ хамтаръя гэсэн хүн болгоны саналыг хүлээж авахгүй. Манайх эхлээд чанар, дараа нь үнийн саналыг хардаг. Хэрэв эндээс мэргэжлийн хяналтын газар санал тавьсан үйлдвэрт очоод шалгалт хийхэд шаардлага хангаагүй байвал шууд татгалзана. Монгол Улсын хүн амын 80 гаруй хувийг залуус эзэлдэг. Тиймээс хүнсний аюулгүй байдал нэн тэргүүний асуудал. 

-Оруулж ирж байгаа бүтээгдэхүүний зөв орчин нөхцөлөөр тээвэрлэх, хадгалах чухал асуудал байдаг. Танай компани үүнийг хэрхэн шийдсэн бэ?

-Зориулалтын агуулах, зөөвөрлөх машинтай. Халуун дулаанаа барьдаг, зориулалтын воганаар зөөж, хадгалалтын горимыг маш сайн сахидаг. Манай үйлдвэрийн агуулах Олон Улсын чанарын шаардлагыг бүрэн хангасан. Солонгос хүмүүсээр бариулсан агуулах байдаг. 

-Хэрэглэгчид рүүгээ чиглэсэн урамшууллыг хэр зарладаг вэ?

-Сүлжээ дэлгүүрүүдэд амралтын өдрөөр амталгаат худалдаа зохион байгуулдаг. Хэрэглэгчиддээ зориулж баяр ёслол бүрээр бүтээгдэхүүнийхээ үнийг  тодорхой хувиар хямдруулдаг. Ойрын үед гэвэл Цагаан сартай холбогдуулан “Тэнгэр” плаза, “Е март” зэрэг дэлгүүрүүдэд тусгай өрөлттэй, хямдралтай худалдаа хийгдэх гэж байна. Мөн харилцагч аж ахуй нэгж, албан байгууллагууддаа манай компаниас 100 000 төгрөгийн худалдан авалт тутамд сугалаа өгч байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?

-Манай бүтээгдэхүүн нь Дархан, Эрдэнэт хотуудаар худалдаалагдаж байгаа. Зарим орон нутгийн бөөндөгчид манайхаас ирж бараа авдаг хэдий ч Монгол орны 21 аймгийн бүхий л хэрэглэгчдийг бүтээгдэхүүнээрээ хангах зорилготой байна.  Цаашдаа өөр чанартай бүтээгдэхүүнийг оруулж ирэх зорилготой. Санал тавьж байгаа үйлдвэрүүд байгаа боловч сайн судалгаа хийх хэрэгтэй. Тиймээс судалгааны түвшиндээ явж байна. Манайхаас зарим хүмүүс “Яагаад танай компани бүтээгдэхүүнийхээ рекламыг самбар дээр тавьдаггүй юм бэ?” гэж асуудаг. Гэтэл нэг өдрийн сурталчилгаагаа гадуур байгаа том самбар дээр байршуулахад 200 000 төгрөг гэж байх жишээтэй. Хэрэв бид үнэтэй реклам хийвэл бидний зарж байгаа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ. Тиймээс бид хэрэглэгчдээ бодож, үнээ хямд, уян хатан байлгах үүднээс үнэтэй реклам цацдаггүй. Худалдан авагч өнөөдөр манай бүтээгдэхүүнийг авдаггүй юмаа гэхэд дараа нь амталгаат худалдаатай таараад, бүтээгдэхүүнээс амсаж үзээд, чанарыг нь мэдээд худалдаж авч байдаг. Манай компанийн зорилго бол эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр нийт хэрэглэгчдээ хангах юм. Чанарын баталгааг бид амлаж чадна. Компанийн маань уриа “Өдөр бүр идсэн ч амттай!” гэдэг. Нийт Монголчууддаа сайн сайхныг хүсье. Баярын ширээгээ манай бүтээгдэхүүнээр чимээрэй. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.123.214.107) 2025 оны 03 сарын 13

Махеевь брэндийн хүнсний бүтээгдэхүүнүүд надад маш их таалагддаг.Өдөр тутмынхаа хэрэглээ болгон худалдаж авч байгаадаа баяртай байдаг.Варень яг жимсээрээ.Майонез нь бас их гоё амттай.

1  |  0
zochin(122.254.113.129) 2025 оны 03 сарын 13

eruul akhui,standart shardlaga khangasan,sain chanarin buteegdekhun khergelkhed uyn buruu bkhav dee

1  |  0
sss(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

manai mestnii buriad l bna

1  |  0
Ts banchinsuren(27.123.214.86) 2025 оны 03 сарын 13

Hujaa ybdag humuus durgui bna uu tegj bolohgui shuu

1  |  0
Zochin(150.129.143.230) 2025 оны 03 сарын 13

Mongolchuud harj harj bgaad l hamgiin muu hogiin.avdag. ednii yumnuud ni tsever baigliin.garlaaraa yum.bilee. yadaj eruul menddee heregtri hor bolohgui zuils idej bgaaschee.

1  |  0
ollpoi(150.129.141.79) 2025 оны 03 сарын 13

hogiin orosuudyg demjij bhaar, Mongol hunee demjeech ee...bi l lav ednii baraag avahgui..er ni orosyn tiim ih chanartsi bish sh te

1  |  0
u(46.188.122.37) 2025 оны 03 сарын 13

horig taviachee tatvaraa esge

1  |  0
concerned(212.112.105.206) 2025 оны 03 сарын 13

Bodno shuvuuny ondog chini tom bishe, zov medeelel ogooch.

1  |  0
Оогий(27.123.214.126) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр чанартай бараа шүү эдний бүтээгдэхүүнүүд. Манайх үргэлж хэрэглэдэг.

1  |  0
Top