Эрчим хүчээр үйлчлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 02 сарын 03

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хуваарийн дагуу үе шаттайгаар холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэдийн дунд хамгийн их гомдол шүүмжлэл дагуулдаг хэрнээ ачаалалтай ажилладаг “Дулааны станц”, “Чандмань Налайх”болон “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан. Харин энэ удаад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”, “Түгээх төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top