Гадаадын хэвлэлд Улаанбаатарын гэр хорооллыг мөрөөдөх ч боломжгүй газар гэж тодорхойлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 02

Америкийн "Вашингтон пост" сонины хуудаснаа Улаанбаатарын гэр хорооллын иргэдийн аж амьдралыг талаар дүрслэн сурвалжилсан нийтлэл хэвлэгджээ. Тэрхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

 


 

Нарандэлгэрийнх уг нь малчин айл. Нийслэлээс 500 гаруй километрт орших Архангай аймгийнх. Гэвч 2010 оны зуднаар хамаг малаа алдаж үгүйрээд хот барааджээ. Тэдний хотын захаар байрладаг гэр хороололд гэрээ барин төвхнөсөн байна.

Монголчуудын уламжлалт сууцыг гэр гэдэг. Тал газар нүүдэллэхэд маш тохиромжтой ч одоо нийслэл Улаанбаатар хотод хэдэн мянгаараа бариатай байхыг харж болно. “Гэр хороолол” гэж нэрлэдэг энэ хэсгийн оршин суугчдын багагүй хэсгийг өмнө нь малчин байсан айлууд бүрдүүлдэг аж.

Гэр хороолод цэвэр усны хангамж байхгүй, боловсон жорлон үгүй. Нарандэлгэрийнх ч ийм л орчинд бусдын нэгэн адил амьдарч байна. “Би байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаггүй. Гэр бүл маань аз жаргалтай, хүн шиг амьдраасай гэж л хүсдэг” гэж Нарандэлгэр өгүүлэв.

Тэднийх улсаас тэтгэлэг хэдлбэрээр өгдөг 122 ам.доллараар ам бүлээ тэжээдэг. Олдвол хөлсний ажил хийж амьжиргаандаа нэмэр болгодог. Өөр орлого байхгүй гэнэ.  

Сүүлийн үе хөдөөгийн иргэд хот руу шилжин нүүх нь эрс нэмэгджээ. Тэдний ихэнх нь нийслэл Улаанбаатарт ирж шингэдэг байна. Шилжин ирэгсдийн ихэнх нь малаа зуданд алдсан малчид байдаг. Сүүлийн 10 жилд 2-3 удаа зуд болсон нь шилжилт хөдөлгөөнийг улам нэмэгдүүлсэн байна. Жил бүр ойролцоогоор 40 орчим мянган иргэн нийслэлд шилжиж ирдэг гэж Монголын Үндэсний их сургуулийн Хүн амын суурьшилт, судалгааны хэлтсийн судлаач, доктор, професссор Б.Энхцэцэг өгүүллээ.  

Гэр хорооллын оршин суугчдын дунд ажилгүйдэл орон сууцны хорооллын оршин суугчдынхаас бараг гурав дахин илүү буюу 60 хувьтай байдаг гэнэ.

Б.Энхцэцэг “Ажилгүйдэл бол гэр хорооллынхны хамгийн том бэрхшээл. Шилжин ирэгсэд хотод ирээд ямар нэг ажил олж хийж, амьдралаа дээшлүүлнэ гэж боддог. Гэтэл ажил олддоггүй. Сүүлийн 2-3 жил олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан тул түр зуурын ажил олж хийхэд ч хэцүү болсон” гэж ярилаа.

Ажилгүйдлээс гадна архидалт түгээмэл байдаг нь гэр хорооллын айл өрхүүдийн бас нэг онцлог юм. гэхдээ энэ нь зөвхөн гэр хорооллын ч биш, хөдөө орон нутагт түгээмэл байдаг үзэгдэл болохыг Б.Энхцэцэг тодотгов. Эрчүүд ажилгүй байгаа нь архидах гол шалтгаан болдог гэнэ.

Гэр хороолол нь төвийн дулааны системд холбогдоогүй гэдгийг дээр хэлсэн. Монголд вөл агаарын температур -40 хэм хүртэл урууддаг. Энэ үед гэр хорооллын айлууд нүүрс, хуучин дугуй түлж гэрээ дулаацуулдаг байна.Үр дүнд нь Улаанбаатар дэлхийнхамгийн их агаарын бохирдолтой хот болжээ.  

 

Өнгөрсөн долоо хоногт агаар дахь том ширхэглэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаас 80 дахин, Бээжингийнхээс тав дахин их байгаа нь тогтоогджээ.

Улаанбаатарын оршин суугч нэгэн “Агаар бохирдож байгаад миний санаа их зовдог. Заримдаа тэнгэр ч харагдахгүй тийм их утаатай болдог” гэж ярьсан юм.

Гэвч Нарандэлгэрийнх шиг айл орхүүд гэр хороололд амьдарч байгаа тохиололд утаа гарсаар л байх болно гэдэг нь мэдээж.

Нарандэлгэр тохилог орон сууцанд орох талаар “Энд мөрөөдөх ч боломж алга. Мэдээж би байранд амьдрахыг мөрөөддөг, гэвч энэ бол миний хувьд маш том мөрөөдөл” гэж хэлсэн юм.

Түүний хэлсэн үнэн бөгөөд улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед энэ мөрөөдөл үнэхээр бүтэшгүй, холынх гэдэг нь ойлгомжтой юм.  

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Me(173.76.235.221) 2025 оны 03 сарын 13

Ulaanbaatariin 1 saya baitugai ulsdaa amidarch bga 3 hsn saya huniig ug ni gaigui amidruulchij bolmoorsondoo. Tur zasgiin bodlogiin urshig, ard tumnee iim bdald hurgej bga yum. Tuunees maltai, baigaliin bayalagtai uls gehed denduu haramsaltai

1  |  0
Bold(77.56.209.191) 2025 оны 03 сарын 13

Solongosiin derr ueiin kino shig bolood bn haan zasag n bayjaad ard niiteeree yaduuraad ihes deedsiin shunal guitsegdehgui ih bolj bn

1  |  0
Bileg(62.24.65.238) 2025 оны 03 сарын 13

Avilgaltai zasag Hyanaltgui tur Teneg arduud Odoo uurchluhgui bol ulam holdsoor bna

1  |  0
дорж(202.179.31.95) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчөөсөө эхлээд олон жил төрд байсан хүмүүс ичмээр юм даа. Чадахгүй байж албан тушаалтай зууралдаад элчин сайд дарга даамал болгож бие биенээ томилоод дууслаа даа. Дараа үр хүүхэд хамаатан садан нь залгана биз. Ийм журмаар яваад байвал Монгол улс удахгүй зүүн Ромын эзэнт улсын замаар орж мөхнө гэсэн үг

1  |  0
дорж(202.179.31.95) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчөөсөө эхлээд олон жил төрд байсан хүмүүс ичмээр юм даа. Чадахгүй байж албан тушаалтай зууралдаад элчин сайд дарга даамал болгож бие биенээ томилоод дууслаа даа. Дараа үр хүүхэд хамаатан садан нь залгана биз. Ийм журмаар яваад байвал Монгол улс удахгүй зүүн Ромын эзэнт улсын замаар орж мөхнө гэсэн үг

1  |  0
дорж(202.179.31.95) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн 25 жил төр барьсан хүмүүс ийм болгосон гэдгийг иргэд даан ч ойлгохгүй юм даа. Энэ хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй.

1  |  0
Үнэн(139.5.217.152) 2025 оны 03 сарын 13

Монгол улс ядуу буурай орон болсон. Харин удирдагчид үүнийг үгүйсгэх байх. Монголчууд Азийн хамгийн хөгжил муутай, ядуу орон болсныг харуулж байна.

1  |  0
Хүрлээ(150.129.140.138) 2025 оны 03 сарын 13

Дээр үед л зуд хүйтэн хоёР чинь их болдог байсан одоо юун зуд харин ч намар шиг л дулаахан өвөл болдог болсон ганц нэг эрс тэс уур амьсгалтай нутагуудыг эс тооцвол. Морь унадаг сур элддэг үхэр тэргээр түлээнд явдаг тухайн малч амьдралдаа тохирсон ажил хөдөлмөр эрхэлдэг малчид байхаа больжээ залуус болсон болоогүй их сургуульд сурч төв бараадахаар дагаад ар гэр нь нүүгээд ирдэг бодлогоор хөдөө орон нутагаа хөгжүүлэх цаг нь болсон

1  |  0
Zoch9n (194.230.155.162) 2025 оны 03 сарын 13

Ene fsb deer garaad bga hetsuu amidraltai huuhduud ger buliin zuragiig gadaadiin hevleld gargaj bichih heregtei gadaadas irsen zeelleg tetgeleg yamar humuusiin karmand ordog tur zasagiin hj bga ajiliig surtachilj meduuleh heregtei unen boditoorn ene niigemiig. Tegehgui bol heden huvalz hudal yarij hiisen buteesen dur esgej ard tumen n saihan amidardag gej hudal yaridag.

1  |  0
Album(122.201.24.166) 2025 оны 03 сарын 13

ардчилсан америк ардчилсан монголын талаар ийм л зүйл бичнэ дээ харин манайхан ингэж бичүүлсэн ч мангар юм болохоор ардчилал гэж орилсоор л байх болно

1  |  0
Ganzorig(202.9.43.142) 2025 оны 03 сарын 13

Энэ нийтлэлд өмөрөөд байх юуч алга Монголыг харин ч дурдагдаагүй зөндөө юм байгаа Юуч гэхэвдээ Монголчууд минь яах ч гээд байгаа ард түмэн үндэстэн юм хэцүү хэцүү байна даа

1  |  0
unshigch(188.62.155.223) 2025 оны 03 сарын 13

guilgachin mongol ardchilal gej bahiran delhiig uraldaj toirch guilgaa guina

1  |  0
333(202.131.234.194) 2025 оны 03 сарын 13

Ерөөсөө монгол мал ч ухаан, ажилч хичээгүй байдал малчдад байхгүй болсых шүү, шууд хэлэхэд малчид маш залхуу болсонтой холбоотой шүү, ингэж хэллээ гээд битгий олон юм хуцаад байгаарай өөдөөс......... Баянхонгор аймгийн нэг сайн малчин өвгөн хэлж байсныг санаж байна зуд гэж юу байдаг юм би л мэдэхгүй юм байна. харин залхуу хүмүүст тэр зуд гэдэг юм ирдэг байх гэж......... мал маллах гэдэг бол залхуугийн хийдэг ажил биш гэж тэр настан хэлж байсан бодох л үг...............

1  |  0
дорж(103.212.118.69) 2025 оны 03 сарын 13

ирж болно л доо. Гэхдээ салхин дээр гарч буучаад нүүрс, хаймраар хотынхныг хордуулаад байхаар одоо хэн буруутай вэ.Хот төлөвлөлтийн хэдэн тэнэгүүд суурьших бүсийг налайх руу заагаад өгсөн бол болох байждээ.

1  |  0
жирийн иргэн(202.170.84.231) 2025 оны 03 сарын 13

гэр хороолол бол УБ-ын хүн төв тухтай амьдарч болох хамгийн ирээдүйтэй орчин шүү.Үүнийг гадаадынханд буруу ойлгуулдаг МҮДС-ийн эрдэмтэн гэх Энхцэцэг мэтийн цаасан буунууд буруу ойлгуулсанаас сурталчилгаа буруу явагдаж байна.Гэр хорооллыг цэвэр, бохир усны системд холбоод дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл юун олон давхар байрны дэргэд өөрийн гэсэн газартай жинхэнэ хаус болж хүмүүс сайхан амьдрах орчин шүү дээ.Гадаадын тэнэгүүдэд улсаа муулдаг аа больцгоо цаасан бууны эрдэмтэд, биеэ үнэлсэн орчуулагч хүүхнүүд ээ...Та нарт улс орны эрх ашиг хамаагүй юу???

1  |  0
zochin(43.228.129.229) 2025 оны 03 сарын 13

hudal medeelel bn. zuw orchuulaachee.

1  |  0
Зураг(202.179.23.178) 2025 оны 03 сарын 13

утаанд зардаг тэр их мөнгөөрөө хэдэн мал авч өгөөд буцааж нүүлэг.Тэр малчидад УБ -т хулгай дээрэм хийхээс өөр ажил олдохгүй.Тэд өөрсөдөө сайхан амьдарч чадахгүй бол бусдын амьдралд саад болох хэрэгүй.

1  |  0
Өлзий(202.179.27.89) 2025 оны 03 сарын 13

Уг нь манай гэр хороолол чинь жинхэнэ сайхан амьдарч болох тэр нь биелэж болох газар юм байгаа юм.Яагаад гэвэл дэлхийн олон хүнд хувийн газартай болох гэсэн мөрөөдөл байхад манай гэр хороолол олон хүн өөрийн өмчилсөн газартай байгаа нь хамгийн том амжилт. Үүнийг тохилог хувийн орон сууцны хороолол болгох нь төрийн зүгээс зөв шийдвэр гаргахад л биелэгдэх ажил даа. Хувийн сууцанд энэ зээлйиг өгсөн бол өнөөдөр ардууд сэтгэл ханамжтай, зорилготой ,дэмий хэрүүл уруул бага,эдийн засаг унаж доройтохгүй банк санхүү найдвартай ашиг орлоготой ,барилгын үйлдвэрлэл тасалдахгүй байх байлаа.

1  |  0
mendee(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Undesnii horongotei ulsuudaa demjee ted ajliin bair bii bolgono ulsad ahiu tatvar tolno humuus orlogotoi bolno. Z.enhbol. jinoko . Uyanga metiin ulsuudiig uls toroos hol bailga ted uls ornii hogjild sadaa bolno.

1  |  0
zochin(122.201.24.219) 2025 оны 03 сарын 13

UB-D GER KHOROOLOL GEGCHIIG BUREN KHORIGLOKH KHEREGTEY ,

1  |  0
zochin(122.201.22.206) 2025 оны 03 сарын 13

ingeed yriad bicheed yug ch uurchluhgui odoo temtseh l uldsen tegehgui bol bahi baidgaaraa l bna gol ni negdej uunii esreg eserguutslee ilerhiileh boljee ydarch tuildaj tatvart daramtluulj bna shuudee bugdeeree deer ni tsuuhun daranguilagchid bna

1  |  0
Өмхийнүүдэд(122.201.21.112) 2025 оны 03 сарын 13

Хөдөөнөөс шилжиж ирсэн өмхийнүүдийн утаагаар амьсгалж хордож байх ч гэж.

1  |  0
Зочин(202.9.43.59) 2025 оны 03 сарын 13

үнэн бичсэн байна шүү дээ.

1  |  0
зочин(103.26.193.156) 2025 оны 03 сарын 13

Ардчилал, хүний эрх сайхан юм. УБ хотод 21 аймгийн дуртай айл нь ирж буугаад гэр барьж, утаа гаргаад, жорлон ухаж бохир нэмээд, гудамжгүй тул галын машин явах замгүй, ажилгүйчүүд оройд гарч хулгай, дээрэм хийгээд. Утаа гаргах яндангаа жил бүр нэмээд, утаатай тэмцэнэ гээд тэрбумаар нь мөнгө цацаад. Төрийн бодлого, ажил зөв үү?

1  |  0
buya(103.212.116.196) 2025 оны 03 сарын 13

tolgoi in ot horhoigoor duursen tord sandailan suusan buzar tsadaj hanahaa baisan gahainuud odoo ichij uheesei. ard tumen mash yaduu bna. ger horoolo bugd arhichin hoolgui bj arhi uuj odor jonogiig ongorooj bna. gadaad orond ochood ichdeggui yum bhdaa. yum hiihgui bol bug bolood suuj yah yum laglaisan heden gahai er emgui tolgoi in ajillahaa bolidon tsatai muutai teneg tolgoinuud

1  |  0
ган (119.40.97.94) 2025 оны 03 сарын 13

Утааны асуудал хамгийн гол сэдэв болоод байна. Яагаад гэхээр энд хүний амьд явах эрх, эрүүл мэнд сүйрэлд ороод эхэлсэн. Иргэд бид түүхий нүүрсээ түлсэг хэрнээ засаг төрийг, албан хаагчийг утааг үлээ алга болгоод аль гээд нэмэргүй. Тийм учраас утаа гаргахгүй, агаарын бохирдол үүсгэхгүй эх үүсвэрүүдийг хайх хэрэгтэй. Энэ талын мэдлэгийг иргэдэд өгөх, зарим нөхцөлд захиргааны шинжтэй арга хэмжээнүүдийг давхар авч байж шат дараатай үр дүн гарна.

1  |  0
ган (119.40.97.94) 2025 оны 03 сарын 13

Утааны асуудал хамгийн гол сэдэв болоод байна. Яагаад гэхээр энд хүний амьд явах эрх, эрүүл мэнд сүйрэлд ороод эхэлсэн. Иргэд бид түүхий нүүрсээ түлсэг хэрнээ засаг төрийг, албан хаагчийг утааг үлээ алга болгоод аль гээд нэмэргүй. Тийм учраас утаа гаргахгүй, агаарын бохирдол үүсгэхгүй эх үүсвэрүүдийг хайх хэрэгтэй. Энэ талын мэдлэгийг иргэдэд өгөх, зарим нөхцөлд захиргааны шинжтэй арга хэмжээнүүдийг давхар авч байж шат дараатай үр дүн гарна.

1  |  0
Top