Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 20-ыг хүртэл үргэлжилнэ

2017 оны 02 сарын 02

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд  үргэлжилнэ.

Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан  хамтран зохион байгуулж байгаа юм байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top