Траншейны нүхнээс хоёр хүний цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 02

Өнгөрсөн Мягмар гарагт буюу нэгдүгээр сарын 31-нд Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах орон сууцны хойд талын дулааны худагт 40 настай А, 35-38 насны орчим нэр нь үл мэдэгдэх эмэгтэй нар нэлэнхүйдээ хар бор өнгөтэй болсон, арьсны өнгөн давхарга хууларсан байдалтай нас барсан олджээ. Дээрх хоёр иргэний үхлийн шалтгаан нь халуун усны хий авдаг цорго нээгдсэнээс байж болзошгүй хэмээн урьдчилсан таамаг гараад байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өвлийн улиралд орон гэргүй хүмүүс дулааны шугаманд хоноглох нь ихэсдэг үүний улмаас түлэгдэх, угаартаж нас барах зэрэг явдалууд үе үе гардаг билээ.

 

Б.Энхтулга

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хохо(202.70.46.226) 2025 оны 03 сарын 13

Хаха. Инээд бэлэглээд

1  |  0
zochin(202.21.106.152) 2025 оны 03 сарын 13

Setguulch uhsen baidaltai gej baihiig bodohod tiim baidal uzuuleed uheegui ch baij boloh niee

1  |  0
Мгл(103.57.94.20) 2025 оны 03 сарын 13

Үхсэн байдалтай байхдаа яахав дээ кх кх кх тэнэг сэтгүллч өмнөөс нь бөгс улайчлаа

1  |  0
бас(202.179.23.102) 2025 оны 03 сарын 13

Үхсэн байдалтай олдоно гэж юу гэсэн үг вэ. тоглож байсан хэрэг үү. амьд гэсэн үг үү. Монгол хэлийг яайруулдаг сэтгүүлч юм даа.

1  |  0
Top