Бээжин агаарын бохирдлоо бууруулахын тулд олон хүнийг ажилгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 01

БНХАУ-ын эрх баригчид нийслэл Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн байна. тухайлбал, хотын ойролцоох Чяоминдань дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байсан тоосгоны үйлдвэрүүдийг хаажээ. Энэ тосгоны 2000 хүн бүгд тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан учир тосгон эзгүйрэхэд хүрсэн аж.

            Үйлдвэрээ хаалгасан эздийн нэг болох 53 настай эмэгтэй Хань Фэнгэ “Надад ажил хийх чадал үгүй. Хувиараа бизнес эрхэлье гэхнээ нь мөнгө алга. Улсаас өгөх нөхөн төлбөрийг л горьдож байна” хэмээн ярьсан байна. Хотын утааг бууруулахын тулд эрх баригчдын авсан дараагийн арга хэмжээ нь нүүрсээр ажилладаг уурын зуухуудыг хаах явдал байсан бөгөөд үүний үр дүнд агаарын бохирдлыг 10 хувиар бууруулсан ч олон мянган хүн ажилгүй болж үлджээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top