Ирэх гуравдугаар сард Засгийн газар “Евро бонд”-ын 580 сая ам.долларын өрийг төлөх хугацаа болно.Үүний хүрээнд улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав "Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлан өөрийн зүгээс 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгж улсад хандивлаж, олон нийтийг дээрх уриалгадаа нэгдэхийг хүссэн. Харин үүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж, хувиасаа 100 сая төгрөгийг улсад хандивлахаа мэдэгдсэн.
Түүнчлэн “Моннис” группийн захирал 100 сая төгрөг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдээд байгаа юм.
Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өрөө төлж, эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой юм байна.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Б.Осоргаравыг өчигдөр хүлээн авч уулзах үеэрээ "Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна" гэлээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 20 )
Zailuuldaa ene muu Erdenebat Elvegee,Enhbold,Bayartsogt,Saihanbileg nartai hamt luivar hiicheed tuundee oroogdood uuriin medelgui utsan huuheldei boltson uheents doroi amitan ....
unen yumuu daa?tegeed svvld argagvin erhend ymar neg uurhai,nutag usaa baritsaand ugsun geed suuj baij medeh l hvmvvs shvv manai mongoliin udirdlaguud aa????
CHADWAR , MEDLEG BOLOWSROL MUUTAY MUU ERUNKHII SAYD ,GOL TULGUUR TER CHOY NI BUR LOL
Nerelhuu novsh vee
Яг үнэн энэ нөхөр чинь харин гайгүй ерөнхий сайд уу да Анхан шатнаас явсан хүн ийм байдаг юм баяр хүргэье
Улсын мөнгийг хулгайлж баяжсан хулгайч луйварчингуудтай ямар хариуцлага тооцох гэж байна даа Эрхэм Ерөнхий сайдаа. 26 жилийн туршид хувалж шиг төрийн данснаас янз бүрийн аргаар мөнгө завшсан, хулгайлсан, луйвардсан, нам дамжсан бүлэглэл, хулгайчдыг мөрдөн мөшгөж, оффшор нуусан хөрөнгийн эх сурвалжийг тодорхой болгох, тэдгээр хууль бус орлогыг улсын орлого болгох, хулгайч, луйварчдыг хуулийн өмнө зогсоох ял шийтгэлийг нь оноох хэрэгтэй. Цаашид төрийн болон ард түмний хөрөнгөөс завших, хулгайлах, луйвардах боломжуудыг хаах, санаархагчдад хатуу анхааруулга өгөх хэрэгтэй байна.
Nerelheed neree idehgui Or shirend barigdaj otond idegdsen ard tumnees dahiad yug ni avah geed hudlaa manj sanaa gargaad bgaam bol Ter offshoret nuusan mongoo ehleed avchih daraa ni ter 3000 togrogiig chin avch ogch bolj bna X(
ЗӨВ байна нэр хугархаар яс хугар гэж үг байдагийг хүмүүст сануулсан сайхан үг хэлжээ.Төрийн өндөрлөггүүд төрийн өмчид халдадгүй ийм бодол сэтгэлтэй байх ёстой.Дээрээ зөв байвал доод тал ард түмэн залуу үе тэднээс зөв хүмүүжил авах болно.Дээхэн үедээ соц нийгмийн үед төрийн өмч завшдаггүй ардын нам ард түмэндээ үлгэр дуурайлтай манлайлагч нь байсан.Энэ 4н жилд харуулах хэрэгтэй.1990 оноос өмнө төр ард түмнээ ажлаар хангаж зөв удирдаж зөв зохион байгуулж чаддаг байсан болохоор ард түмэн улс төр сонирхдоггүй байж.ОДОО ҮЕД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД НӨЛӨӨЛӨӨД БАЙГАА БОЛОХООР ХҮН БҮР УЛС ТӨР ЯРИДАГ.
Чадахуу
ЭРДЭНЭБАТ САЙДАА МӨРӨӨ АМЬДАРЧ ЯВАА ИРГЭД БИШ ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ ӨГИЙ ГЭЭД БАЙВАЛ ТӨСӨВТ ӨГҮҮЛЧИХЭЭ НЭРЭЛХЭЭД ЯАХАВ.
хулгайч нэрын хулгайлсныг ард түмнээр төлуулэх санаачилга гаргаж байгаа, дэмжиж байгаа этгээдүүд бол хулгайч наррын хамсаатнууд байж таана.
Сайн байна. Ухаантай хүн шүү. Хүндэлж явдаг
manai Selenge nutgaas garsan mundag zaluu daa. odoo l muuhai humuusiin dund orood ewderchiheegui bol. turuuchiin zasaglaliin ued baisan humuusiin idsen uusniig daraagiin humuusd tohohoo uul ni bolichihwol. gehdee manai erunhii said maani Selengiin heltes agentlaguudiin darga naraa ergej neg haraasai. Tani songoson humuus zarim ni chadwargui, zarim ni buur zunusun oron garan tetgeweriin uwgun ch baih shig.
Yamar ch shiidver gargadaggui ES. M.Enhboldiin utsan huuheldei. Hiisen zuil bval heleed uguuch ene hunii?
гамшиг осол энэ тэр болсон үед ард түмэн бид туслаж болноо энэ хэдэн дарга нарийн эдсэн уусан буруу зохион байгуулсан заримыг нь хувьдаа авч нуусан мөнгийг ядарсан иргэдлээр төлүүлэх нь арай хэтэрч байнаа бид хэрэгцээтэй үед нт өгнө өгнө одоо ард иргэд хандив өгөөд төлчихвөл дахиад эд нар идэж уугаад тэгээд иргэдээр төлүүлнэ шүү
Ene uls torchdoos Eronhii said maani l neg hamgiin sain hun n sanagdaj bga shuu. Amjilt husie. Dandaa zow zuils yarij hiij bga n taalagddag