Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой орноор дахин шалгарлаа

2017 оны 02 сарын 01

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг “Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьдтыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.

Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан бөгөөд 2017 онд ийнхүү хоёрдахь удаагаа шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ЖУУЛЧДЫН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭД ХАЛДСАН ЭТГЭЭДИЙГ ЭХ ОРНЫ НЭР ТӨРИЙГ ГУТААСАН ХЭРГЭЭР ЯЛ ХҮНДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

1  |  0
Top